Шууд Chart

“Бостон Брюинс” 7 дахь ялалтаа авлаа

2016-11-08 14:25:13

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тойргийн тоглолтын хүрээнд өнөөдөр 3 тоглолт боллоо. АНУ-ын Бостон хотын мөсөн талбайд “Бостон Брюинс”, “Баффало Сэйбрс” багууд улирлын 12 дахь тоглолтдоо оноолт таарсан юм. Брэд Маршанд тэргүүтэй Бостоны “Баавгайнууд” энэ өдөр хоккейн спортын гайхамшгийг толилуулж, өрсөлдөгчөө 4:0-ийн харьцаатай илт илүүрхэн хожжээ. 28 настай Канад довтлогч Брэд Маршанд тоглолтын 2-р үед эхний гоолыг оруулсан.

Тэрээр энэ улиралд 5 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалтыг өгөөд байгаа юм. Мөн Давид Крейчи, Давид Пастрняк гэсэн Чехийн шигшээ багийн хослол болон Райли Нэш нар тус бүр нэг шайбыг хаалганд оруулжээ. Энэ тоглолтын баатар болсон багийн залуу од, 20 настай Чех довтлогч Давид Пастрняк шинэ улирлын 10 тоглолтод талбайд гарч, 8 гоол оруулан, 4 ашигтай дамжуулалтыг өгөөд байна. Бостон ингэснээр 14 оноотой болж, дорнод бүсийн 7-р байрт дэвшлээ. Энэ өдөр мөг багийн дасгалжуулагч Клод Юлиен Бостоны хамтаар 400 дэх ялалтаа байгууллаа.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Бостон Брюинс” 7 дахь ялалтаа авлаа  
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй