Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 9-28-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллаж дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгуулах;
- Бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх;
- Иргэдээс төсөөллийн судалгаа авах;
- АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх.
Ажлын хэсгүүдийн ажиллах хуваарь
№
|
Ажлын хэсгүүд
|
Ажиллах аймаг, сум
|
Ажиллах хугацаа
|
1 | Ажлын хэсэг-1 | Зүүнхараа | 2016.11.09-11.10 |
Дархан-Уул | 2016.11.11-11.13 | ||
Сэлэнгэ | 2016.11.14-11.16 | ||
Хөтөл | 2016.11.17 | ||
Булган | 2016.11.18-11.20 | ||
2 | Ажлын хэсэг-2 | Дундговь | 2016.11.09-11.11 |
Цогтцэций | 2016.11.12-11.13 | ||
Ханбогд | 2016.11.14-11.15 | ||
Өмнөговь | 2016.11.16-11.19 | ||
Өвөрхангай | 2016.11.20-11.23 | ||
Хархорин | 2016.11.23 | ||
3 | Ажлын хэсэг-3 | Баянхонгор | 2016.11.14-11.16 |
Говь-Алтай | 2016.11.18-11.21 | ||
Завхан | 2016.11.23-11.25 | ||
Тосонцэнгэл сум | 2016.11.27-11.28 | ||
4 | Ажлын хэсэг-4 | Архангай | 2016.11.10-11.12 |
Хөвсгөл | 2016.11.14-11.16 | ||
Орхон | 2016.11.17-11.19 | ||
5 | Ажлын хэсэг-5 | Говьсүмбэр | 2016.11.09-11.11 |
Дорноговь | 2016.11.14-11.16 | ||
Замын-Үүд | 2016.11.17-11.18 | ||
Төв | 2016.11.19-11.21 | ||
6 | Ажлын хэсэг-6 | Хэнтий | 2016.11.14-11.16 |
Дорнод | 2016.11.18-11.21 | ||
Сүхбаатар | 2016.11.22-25 | ||
7 | Ажлын хэсэг-7 | Ховд | 2016.11.11-11.14 |
Баян-Өлгий | 2016.11.16-11.18 | ||
Увс | 2016.11.21-11.23 |
Холбогдох утас: Дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 70112465 дугаартай утаснаас лавлана уу.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллана | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.