Ус, цаг уур, орчны мэдээллээр маргаашнаас буюу 11 дүгээр сарын 09,10,11-ний өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд жолооч, зорчигч нар дараах зөвлөгөөг анхаарна уу.
Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг зөвлөж байна. Мөн цас орж хальтиргаа гулгаа үүсч, сүүдэртэй хэсэгт замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, явган иргэд гэмтэж бэртэхээс болгоомжлох, гол, мөрөн, нуурын ус хөлдөж мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг зөвлөж байна.
Мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг зөвлөж байна | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.