Шууд Chart

НЭМГ-ын дарга С.Туулын хууль бус үйлдлүүдийг илчиллээ

2013-10-24 14:12:24

НЭМГ-ын дарга С.Туул Наркологийн эмнэлэгийн ерөнхий эмч Х.Хуланг үндэслэлгүйгээр ажлаас нь халсны зэрэгцээ олон арван хууль бус үйлдлүүд хийсээр байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг Наркологийн эмнэлэгийн ерөнхий эмч Х.Хулан өгсөн юм.

Наркологийн их эмч мэргэжлээр 26 жил ажил ажилласан тэрээр 2012 оны 5-р сарын 14-ний өдөр ажлаасаа  халагдсан байна. Ажлаас халагдах болсон шалтгаанаа НЭМГ-ын дарга С.Туулын хууль бус үйлдэлтэй холбон тайлбарласан юм. Түүнийг ажлаас халагдсаны маргаашнаас эхлэн хууль хяналтынхан 1.5 жилийн турш шалгасан бөгөөдгэм буруугүй болохыг нь тогтоосон тогтоол 6 удаа, ажилд нь эргүүлэн томилох шийдвэр 3 удаа гарчээ.
 
Дээрх шийдвэрийн дагуу Х.Хуланг 2013 оны 10 –р сарын 1-ний өдөр ажилд нь эрүүлэн томилсон ч НЭМГ-ын дарга С.Туул өдийг хүртэл ажлаас нь халах аргууд хэрэглэсээр байгаа талаар мэдээлсэн юм. Х.Хуланг ажилд нь оруулан гурав хонуулаад халахаар зориуд бэлтгэн, түүний орны хүнийг томилсон  байсан гэх. Улмаар улсдаа ганцхан байдаг архины эсрэг эмчилгээ хийдэг төрийн  байгууллагын үүд хаалгыг зориудаар барихаар төлөвлөсөн мэтээр хүний нөөцийн менежер, нягтлан бодогч нарыг ажилд нь ирүүлэхгүй байх “Лобби” зохиосон гэдгийг ч бас дуулгаж байв.
 
Х.Хулантай холбоотой хэргийг эргэн сануулбал, 2012 оны 4-р сард  НМХЕГ-ын ахлах байцаагч Ж.Мөнхцэцэгийн гаргасан дүгнэлтээр түүнийг ажлаас нь халах болсон. Тэрхүү дүгнэлтэд дурдсанаар, Х. Хулан Монгол улсад албан ёсны зөвшөөрөлгүй эм импортолсон, мэргэжлийн бус хоёр сувилагч ажиллуулж байсан зэрэг дутагдал илэрсэн юм. Тэгвэл дээрх хэргүүдийг хууль хяналтынхны зүгээс шалган үзээд, Х.Хуланг гэм буруугүй болохыг нь тогтоосон аж.
 
Тодруулбал, тухайн үед НМХЕГ-ын ахлах байцаагч Ж.Мөнхцэцэг “Чамайг ажлаас тань халахын тулд шалгалт хийлгэж байгаа. Би мөнгөн торгууль бичээд өгье. Чи төлчихвөл зүгээр өнгөрнө” гэж хэлсний дагуу Х.Хулан 2.5 сая төгрөгийн торгууль төлсөн байдаг аж. Мөн тухайн байгууллагад олон жил асрагч хийсэн хоёр ажилтнаа чадавхийн сургалтад хамруулж, физик эмчилгээний аппарат хариуцах,бариа засал хийлгэх сувилагчаар ажиллуулж  байсан гэх.
 
Мөн Наркологийн эмнэлэгийн ерөнхий эмч Х.Хуланг  мэдээлэл өгөх үеэрээ НЭМГ-ын дарга С.Туулын хууль бус үйлдлүүдийн талаарх зарим баримтуудыг дэлгэсэн юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЭМ-ийн байгууллагууд, эмийн сангийн тусгай зөвшөөрлийг олгох эрхтэй С.Туул нь Х.Хуланг ерөнхий эмчээр ажиллаж байсан үеийн тусгай зөвшөөрлийг өөр хүний нэр дээр хуурамчаар үйлдэж, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг зөрүүлэн бичсэн байжээ. Улмаар “Алтан элс” хувийн эмнэлэгт эмнэлгийн тусгай зөвшөөрлийг мэргэжлийн бус хүнд олгосноор олон өвчтнүүд хордлогод орсон зэрэг баримтуудыг дэлгэсэн юм.
 
Түүгээр зогсохгүй НЭМГ-ын дарга С.Туул наркологийн эмнэлэгийн ажилчдаас гурван удаа гомдол ирсэн гэх үндэслэлээр Х.Хуланг ажлаас нь дахин халах тушаал гаргахаар зэхээд байгаа аж. Бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс Наркологийн эмнэлгийн мэдээллийн ажилтан Ч.Гантулгаас тодруулга авсан юм.
 
-Танай эмнэлгийн ажилчдыг ерөнхий эмч Х.Хулан ажилд орсон цагаасаа эхлээд дарамталсан гэх гомдол гарсан байгаа. Энэ талаар?
-Ерөнхий эмч Х.Хулан ажилдаа ороод удаагүй байна. Энэ хүнийг орж ирээд дөнгөж хоёр, гуравхан хонож байхад элдэв гомдол ирлээ гээд ажлыг нь тавтай хийлгэхгүй байгаа. Үнэнийг хэлэхэд бидэнд тийм гомдол санал бичээд, заргалдаад явж байх цаг зав ч байдаггүй. Манайх улсдаа ганц байдаг архидалтын эсрэг эмчилгээ хийдэг төрийн байгууллага. Ямар ч гомдол санал бид бичээгүй гэдгээ эмнэлгийнхээ ажилчдыг төлөөлөн мэдэгдмээр байна.
 
- Х.Хулан та нарт үнэхээр ажлын байрны дарамт үзүүлсэн юм уу? Энэ талаар Нийслэлийн засаг даргад танай ажилчид гомдол хүргүүлсэн юм биш үү?
- Үгүй ээ. Манай байгууллагын ҮЭ өчигдөр хуралдсан. Манайх нийт 26 ажилтантай. Бид бүгдээрээ ямар ч өгомдол санал гаргаагүй. Бидний нэрийг барин, хууль бус үйлдэл хийгээд яваад байгаа НЭМГ-ын дарга С.Туулд хандан хэлэхэд “Та одоо наад үйлдлээ зогсоогооч ээ. Бид таны энэ үйлдлээс залхаж байна. Тайван ажлаа хиймээр байна” гэж хэлмээр санагдаж байгаа.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

НЭМГ-ын дарга С.Туулын хууль бус үйлдлүүдийг илчиллээ  
Үзсэн: 4163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.90.xxx [202.126.90.xxx] 2014-04-07 21:56
хУЛАН ЧИ САЙН ТЭМЦЭЭРЭЙ ШАНТАРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2013-11-30 21:40
иймэрхүү хулан мэтийн хүмүүс байхад эрүүл мэндийн салбар дампуурсан юм байн даа
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-10-25 09:54
Хулан бол юу ч хийхээс буцахгүй, аймаар авгай. Ингэж өөрийгөө рекламдах хэрэг байна уу? Олон хүн өөрийг чинь мэднэ шдээ.
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2013-10-25 09:35
HULAN SAIN EMCH DARGA SHUU DEE .UGAASAA NARKOLOGIIN EMNELEGT SANAARHSAN BUZAR SHUNALTNUUDTAI ZORIGTOI TEMTSEJ BAIGAA YADARSAN ARDIN TYSHIG BOLSON HUN. EMNELGIIN SALBARIN BULAI BOLSON N UDVAL, LAMBAA,TSOLMON ,TUUL METIIN SHAARNUUDAAS BOLSON
124.158.74.xxx [124.158.74.xxx] 2013-10-25 09:11
огт мэргэжилгүй төрсөн дүүгээрээ сувилагч хийлгэж бгаад хуучин хотын дарга мөнхбаярын үед л халагдах талаар яригдаж байсан шүү дээ. төрсөн дүүгээ, аавыгаа ээжийгээ, гээд бүх л хүмүүс нь хамаатанууд нь ажилтан болсон. энэ гантулга гээд бгаа нь өөрийнх нь хамаатан. хаха. Хулаан чи нээрээ ичдэг бол ичээчээ. хууль бус эм тариа оруулж ирж зардаг бсн чинь тогтоогдсон ш дээ. энэ чинь ариун явдал уу.
70.79.60.xxx [70.79.60.xxx] 2013-10-25 00:31
Khulan uuriiguu ingej ichgevertei baidald oruulj yadag bainaa.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-25 00:30
Ene salbariinhan ajlaa oligtoi hiihgui bj aihtar uls turjih yumaa daa
216.68.164.xxx [216.68.164.xxx] 2013-10-24 17:16
TUUL-IIG NI HAL
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-24 15:35
SAAD BOLOOD

Бидэнтэй нэгдээрэй