![](/uploads/201611/news/thumb/055898ab220abb7cef58f03298699911_x3.jpg)
“Сент-Луис Блюз” өнөөдөр "Скодрэйд Центр"-дээ лигийн хүчтэй өрсөлдөгч “Чикаго Блэкхокс”-ыг хүлээн авч, багууд шинэ улирлын 14 дэх тоглолтоо хийсэн. Сүүлийн 6 тоглолтдоо дараалан хожоод байсан Чикагогийн залуус тоглолтын 2-р үед гоолын салхийг хагаллаа. Шайбыг Словак залуу Мариан Госса хаалганд оруулсан.
Тэрбээр улирлын 13 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулж, 5 ашигтай дамжуулалт өгөөд байна. Тэгвэл "Блюз хөгжимчид" тоглолтын 3-р үеийн төгсгөлд энэ өдрийн 22 дахь цохилтоороо хаалганд шайбыг оруулж чадсан. Сэнт-Луйсын довтлогч Алекс Пьетранжело тооны харьцааг тэнцүүлсэн юм. Харин үүнээс гуравхан минутын дараа буюу тоглолтцын цаг дуусах мөчтэй зэрэгцээд “Хар харцагуудаас” эхний гоолын дамжуулалтыг өгөөд байсан Артемий Панарин 60 дахь минутад хожлын гоолыг оруулж чадсан. 25 настай ОХУ-ын шилдэг довтлогч энэ улирал 6 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Стэнли цомын 6 удаагийн эзэн Чикаго ингэснээр улирлын 10 дахь хожлоо авч, 21 оноотой болсоноор өрнөд бүсийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэдний өрсөлдөгч “Сент-Луис Блюз” 17 оноотой энэ бүсийн 3-р байрт лигийг үргэжлүүлж байна.
"Чикаго Блэкхокс" өрнөд бүсийг тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.