МУГД А.Доржсүрэн агсны нэрэмжит Өсвөрийн волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын гуравны өдөр эхэлж, долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж аваргууд тодорлоо. Тэмцээнд Монгол Улсын 17 аймаг, 5 дүүргээс хөвгүүдийн 28, охидын 36 нийт 64 багийн 800 орчим тамирчин оролцжээ. Сэлэнгэ, Дундговь, Баянхонгор, "Хасу Баянгол", Хөвсгөл аймггийн Их-Уул сумын багууд тэмцээнд амжилттай оролцож шагналт байрт шалгарчээ.
Охидын аваргын алтан медалийг Б.Мөнхбат ахлах дасгалжуулагчтай, Н.Цэдэвнамбар ахлагчтай Баянхонгор аймгийн БТСГ-ын баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг Дундговь аймаг Эрдмийн далай 1-р баг, хүрэл медалийг А.Амартүвшин, Юүичи Яманэ дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн багийн охид хүртсэн байна. Харин хөвгүүдээс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын баг тэргүүн байрт шалгарчээ. Дэд байрт Хасу Баянгол, 3-р байрт Баянхонгор аймаг БТСГ-ын баг шалгарч, 2016 оны улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Тэмцээний шилдгүүд:
Хамгаалагч:
Эр: Д.Нямдагва - Хөвсгөл
Эм: Ц.Дэлгэрцэцэг - Говьсүмбэр
Хаагч:
Эр: Д.Элдэв-Очир - Дархан
Эм: Н.Болормаа - Дундговь
Давуулагч:
Эр: Г.Цэнд-Аюуш - Баянхонгор
Эм: О.Мөнгөнцэцэг - Дундговь
Холбогч:
Эр: Т.Болд-Эрдэнэ - "Хасу Баянгол"
Эм: Ц.Цэдэвнамбар - Баянхонгор
Довтлогч:
Эр: Г.Санчир - "Хасу Баянгол"
Эм: Э.Бадамцэцэг - Сэлэнгэ
Тэгш тоглогч:
Эр: С.Нямсүх - Хөвсгөл
Эм: Ж.Хулан - Баянхонгор
Шилдэг дасгалжуулагч:
Эр: Б.Мөнхбат - Баянхонгор
Эм: Л.Мөнгөншагай - Хөвсгөл
Шилдэг шүүгч:
Улсын шүүгч - С.Мөнхдэлгэр
Волейболын өсвөрийн УАШТ өндөрлөлөө | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.