Шууд Chart

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

2016-11-11 14:45:57

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймаг дахь ажлаа өнөөдөр эхлүүллээ. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог болон ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүдтэй уулзаж, ажлын удирдамжаа танилцуулан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнийг сонгох асуудлаар санал солилцлоо.

Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Баярхүү ахалж яваа юм. Тэд 2016 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Ховд аймагт, 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт, 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Увс аймагт ажиллах юм байна.

Дээрх аймгийн иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр /утасны дугаар 96013633/-тай холбогдох боломжтой.


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй