Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Аз нь гийсэн өдөр. Матрууд сэтгэл хөдлөлөө дарж энэ өдрийн баяр жаргалаа хэм хэмжээнд нь барих хэрэгтэй. Гэнэтийн аз завшаан азтай хожил таны банкны дансанд хэдэн төгрөг нэмэгдүүлж магад. Дөнгөж сая олсон мөнгөө онгироо зан гаргаж үрэлгүй хадгал. Коллежэд хамт сурч байсан нөхөдтэйгээ уулзах уулзалт сэтгэлд чинь таатай байх болно. Сэтгэлээ уудалж гадагш гаргах нь чухал. Бичих ба харьцаатай холбоотой ямар ч хэлбэрийн арга хэмжээ өөрийгөө илэргийлэх эерэг арга зам байх болно.
Хумх (1/20-2/18)
Сөрөг өдөр. Өдрийн эхний хагаст та хүч нэмэгдэж, бүтээлч байдал өснө. Оюуны түвшин, дур татам байдал, эргэн тойрныхноо давах хүсэл нь ажил хэрэгт болон хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд амжилт авчирна. Өдрийн хоёрдугаар хагаст та сөрөг үйл явдалтай тулгарна. Өдрийн эхний хагаст чухал ажлаа шийдэж, хэрэгтэй гэрээ, хэлэлцээрээ хийхийг хичээ.
Загас (2/19-3/20)
Харилцан идэвхтэй өдөр. Хос загасууд өнөөдөр хамтрагчийнхаа төлөө биеэ зориулах хэрэгтэй. Тэд зуун хувь төгс биш, олон зантай таагүй ёозгүй санагдаж магадгүй боловч санаа зовон, сонирхож байгаагаа харуулвал өөрчлөгдөж чадна. Өдрийн ихэнхэд нийгмийн ажил хэрэг зонхилох бөгөөд зарим нь сонгосон талбартаа амжилттай байна. Гүнзгий сэтгэгдэл төрүүлэх зүйл хийх хүсэл нь нэлээн асуудал үүсгэнэ. Шийдэмгий бус байх нь хүсч буй зүйлээ нарийн сайн мэдэхгүйгээс болсон хэрэг. Эхлээд шийдвэр гаргасны дараа бүх зүйлийн учир ойлгогдоно.
Хонь (3/21-4/19)
Ашигтай өдөр. Өнөөдөр шаргуу хичээнгүй ажилла. Амжилтын зам нээлттэй бөгөөд тодорхой чиглэл, найдвартай байдал бий болсон юм шиг хүчтэй мэдрэмж төрнө. Хэрвээ ажил олгогч таныг нэг хоёр шат ахиулбал гайхах хэрэггүй бөгөөд зарим нь нэмэгт цалин урамшуулал хүртэнэ. Хүсэл тэмүүлэл шинээр тогтоосон харилцаа нь жаргалтай байгаа юм шиг санагдах боловч яарах хэрэггүй. Дур сонирхолд бас хязгаар бий боловч чухал алхам хийхээ мартаж хувиа хичээсэн зангаараа хялбарчилна. Хоолны дэглэмээ өөрчилж, нүүрс ус уураг, өөх тосны хэрэглээгээ тэнцвэржүүлэхэд тохирох өдөр.
Үхэр (4/20-5/20)
Нөхцөл байдал бага зэрэг зөөлөрнө. Санхүүгийн хуучин асуудлуудыг шийдэхэд таатай. Харьцаандаа ялангуяа шинэ хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Тэвчээртэй байж энэ цаг үеийг өнгөрөө. Өдрийг гэрээсээ гарч гэр бүл хүүхдүүдтэйгээ өнгөрөө. Дэмий хоосон яриа улиг болсон зүйлсээс хол бай. Архины төрлийн хорт хэрэглээ махан хоол тааламжгүй.
Хурц тод өдөр. Яг одооогийн хувьд бодож санаснаа шууд ярих гээд байдгаа бага зэрэг дарах нь зөв. Хэрэв та дарга л биш бол хамт ажиллагсадынхаа ажлын гүйцэтгэлийн талаар шүүмжлэлээ өөртөө үлдээ. Үгүй бол тэсрэх аюултай байдал үүсэх болно. Олны өмнө үг хэлэх, сургалт семинар явуулах замаар амьдрах мөнгөө олдог ихрүүдийн хувьд сонсогчдынхоо сонсох гэж хүлээж байгаа яг тэр мэдээллийг хүргэж чадах боломж байгаа бөгөөд энэ нь таны хувьд чухал ач холбогдолтой. Таны нэмэгдэж буй энерги бялхан гарч эргэн тойрны чинь хүмүүсийг хучиж бүгдэд нь эерэг чанар өөдрөг сэтгэлийг бий болгоно.
Мэлхий (6/22-7/22)
Донсолгоотой өдөр. Ханийн тань хэлэлцэх асуудлаар тааруулж үзэх боломжгүй. Өөрийнхөө замаар явсан нь дээр. Та их ажил хийж өөрийн хувийн амьдралаа өөртөө хадгалж үлдээх боломжтой. Өөрийнхөө тухай хов живийг сонсоод гомдох хэрэггүй учир нь ийм цуурхалууд яг гарж ирсэн шигээ хурдан замхран алга болдог. Үргэлж хөлс төлбөрөө данс тооцооны дэвтэр дээр хөтлөн хянаснаар та өрөнд орох аюулаас хол байх болно.
Арслан (7/23-8/22)
Эргэлзээтэй өдөр. Хийх зүйл acap их байтал түүнийг амжуулах цаг маш бага байх бололтой. Нэгэн зэрэг олон зүйл цээжлэх гэж оролдсоноор цээжилсэн зүйлээ амархан мартах болно. Оюутнууд өөрсдийгөө тайван байлгаж хичээлээ хийх сонирхолтой арга бодож ол. Цээжлэх ёстой зүйлээ жижиг цаасан дээр бичиж, халаасандаа хийгээд автобус галт тэргэнд явах үедээ бас хоол идэж байхдаа гаргаж ирж цээжил. Машин техниктэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Асуудал улам хурцдахаас өмнө машиныхаа эд ангийг сайтар шалга.
Охин (8/23-9/22)
Эерэг өдөр. Өнөөдөр таны хувьд гэр бүл болон гэр тань хамгийн чухал бөгөөд өнөө өглөө танд гэр бүлийнхээ гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөх боломж олдоно. Таны ажлын зорилтууд болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагаас болж зөрчил гарч магадгүй. Энэ үе бол хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харьцаж асуудлаа ярилцах цаг юм. Заримдаа бүх зүйл таны хүссэнээр болохоос илүүтэйгээр бусадтай харилцан зөвшилцөж сурах нь илүү дээр байдаг. Нөхцөл байдлаа шийдвэрлэх өөр арга замуудыг хай.
Жинлүүр (9/23-10/22)
Нийтэч өдөр. Дотоод сэтгэлийн тайван бус байдал хэт ажлын төлөө зүтгэснээс бий болно. Тайван суугаад амьдралаас хүсч буй зүйлийнхээ жагсаалтыг гарга. Хүмүүстэй уулзаж хөгжилдсөн ч одоо хүртэл сэтгэл ханамжгүй байвал зүгээр л уулзаж учрах нь хариулт биш бололтой. Хамтрагч тань адилхан зүйл сонирхохгүй, таалагдахгүй байгаа нь таныг зовооно. Үүн шиг эсвэл адилхан зүйлээс болж урам хугарвал чимээгүй газар олоод зөн совингоороо хариулт олохыг хичээ. Тэгээд ажилдаа анхаар. Тун удахгүй хариултаа заавал авна. Харилцан ярилцаж байхад номонд эсвэл зүүдэнд чинь ч байж магадгүй. Гэхдээ хариулт мөн болохыг та өөрөө мэднэ. Хүсч байгаа зүйлсээ жагсаагаад хөргөгчин дээрээ наа.
Хилэнц (10/23-11/21)
Зорилгодоо хүрэх зарчимаа хамгаалах өдөр. Өнөөдөр та ер бусын эрч хүчтэй байна. Юуч хийсэн бүтэмжтэй байх болно. Ялангуяа үдээс хойш таны хувьд маш таатай байна. Эмэгтэйчүүд хайр дурлалын шинэ адал явдалтай учирна.
Нум (11/22-12/21)
Болгоомжлох өдөр. Нумын ордныхон та нар хүмүүсийг өөрийнхөө үзэл бодолд урвуулах чадвартай тул бусадтай санаа нийлэхгүй байх нь тийм ч том асуудал болохгүй. Эцэг эх нөхөр эсвэл эхнэрийн талын хамаатнуудын хэн нэгнийх нь эрүүл мэндийн байдал таагүй байж магадгүй бөгөөд та тэдэнд санаа тавь. Таны өмнө тулгарах дараагийн сорилтыг хүлээн авахад бэлэн бай.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.