Лигийн 4 удаагийн аварга “Питтсбург Пингвинс” өнөөдөр өөрийн талбайдаа Майк Бэбкокоор удирдуулсан “Торонто Мэйфл Лифс”-ийг хүлээн авч, багууд улирлын 15 дахь тоглолтоо хийлээ. 100 жилийн түүхтэй ҮХЛ-т 100 дахь жилдээ тоглож байгаа Канадын Торонто хотын багийн залуус тоглолтын эхний минутад гоолын салхийг хагалсан. Тэдэнд энэ удаад Зак Хайман хошуучлалыг авчирсан байна.
Харин тоглолтын 2, 3-р үед “Пингвинс” шилдэг тоглолтоо гаргаж, мөсөн талбай талбайд хурд хүч, ур чадвараа гайхуулж байлаа. Евгений Малкин, Крис Куниц, Брайан Раст болон багийн ахлагч Сидней Кросби нар тус бүр нэг шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, “Пингвинс” 4:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Олимпийн наадмын хошой аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, алдарт Сидней Патрик Кросби улирлын 10 дахь гоолоо ийнхүү оруулсан юм.
Тэрээр оруулсан гоолын тоогоороо лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа бөгөөд баг нь шинэ улирлын 10 дахь хожлоо авсанаар дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ.
"Пингвинс" улирлын 10 дахь ялалтаа авлаа | ||
Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.