![](/uploads/201611/news/thumb/2c37dcddcd87f5da5e2637b2d9bf6c40_x3.jpg)
Улирлыг 8 дараалан хожсон амжилтаар эхлүүлсэн Канадын алдарт “Монреаль Канадиенс” сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожоод байсан. Тэд өнөөдөр “Центер Белл” ордондоо Стэнлийн цомын 11 удаагийн эзэн “Детройт Ред Вингс”-ийг хүлээн авсан юм. Энэ тоглолтод талбайн эзэд 3 үеийн 60 минутын турш өрсөлдөгчөө илүүрхэн тоглож, 5:0-ийн харьцаатай хожлыг авсан юм. Гоолуудыг Филлип Дано, Пол Байрон, Ши Уэбер, Эндрю Шоу, Макс Пачиоретти нар оруулжээ.
Детройтын “Улаан Жигүүрүүд” харин 27 удаа Кэри Прайсын хаалганд цохисон ч гоол оруулж чадсангүй. Энэ улирал эхлээд шилдэг тоглолтоо үзүүлж байгаа Монреалын хаалгач Кэри Прайс 10 тоглолтод оролцохдоо бүгдэд нь дараалан ялалт авсанаар шинэ дээд амжилтын эзэн боллоо. Түүнчлэн “Монреаль Канадиенс” өөрийн талбайдаа хийсэн эхний 15 тоглолтоос 10 хожил авсанаар энэ амжилтад хүрсэн 3 дахь баг болж байна.
Өмнө нь тэртээ 1925-1926 оны улиралд "Оттава Сенаторс", 1963-1964 оны улиралд "Чикаго Блэкхокс" багууд энэ амжилтыг үзүүлж байжээ. Монреальчууд ийнхүү сүүлийн 4 тоглолтдоо дараалан хожиж, улирлын эхний 15 тоглолтоос нийт 13 ялалт авсан амжилтаараа лигийн 30 багийг тэргүүлж байна.
“Монреаль Канадиенс” тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.