Шууд Chart

Марсель Хиршер дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2016-11-14 15:28:36

Энэ өдрүүдэд Финлянд улсын Леви хотноо уулын цанын дэлхийн цомын АШТ-ий 2016/17 оны улирлын эхний гараанууд үргэлжлэн явагдаж байна. Олон улсын цанын холбоо (ОУЦХ)-ноос жил бүр зохион байгуулдаг энэ тэмцээний эрэгтэйчүүдийн слалом ангиллын нээлтийн гараанд Австрийн алдарт тамирчин Марсел Хиршер тэргүүлсэн байна. 51 дэх удаагаа зохиогдож байгаа уулын цанын дэлхийн цомын АШТ-д Марсель Хиршер 10 дахь улирлаа дараалан оролцож байгаа юм.

Тэрбээр энэ өдрийн гараанд хошуучилсанаар энэ тэмцээний хүрээн дэх 40 дэх түрүүгээ авч байна.

Харин түүний нутаг нэгт тамирчин, Михаел Мэтт энэ өдөр мөн хурд, гүйцэтгэл сайтай байж, замыг амжилттай туулсанаар, ялагчаас 1.30 секундээр хоцорч дэд байрт шалгарсан. Италийн алдарт тамирчин Мэнфред Моелг энэ гараанд 3-р байрт шалгарлаа. Тэрээр 1 минут 45.98 секундын хугацаанд замаа туулж, амжиллтай барианд оржээ. Харин энэ өдрийн гараанд манлайлсан Марсель Хиршер 2 гарааны замыг 1 минут 44.67 секундын амжилтаар туулсан.

Дэлхийн 4 удаагийн аварга, өдгөө 27 настай Хиршер ингэснээр чансааны оноогоор Францын алдарт тамирчин Алексис Пинтурог гүйцэж, ОУЦХ-ноос гаргадаг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Марсель Хиршер дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй