![](/uploads/201611/news/thumb/eb2769bfb56b347fcc1e204cac89df91_x3.jpg)
Авлигатай тэмцэх газрын зүүн бүсэд томилогдсон ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ахалж яваа юм. Тэд 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Хэнтий аймагт, 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Дорнод аймагт, 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллах юм байна.
Дээрх аймгийн иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Билгүүн /утасны дугаар 88032464/-тэй холбогдох боломжтой.
АТГ Хэнтий аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.