Шууд Chart

Өмнөд Солонгост анхны виртуал кафе нээгджээ

2016-11-16 12:11:15

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо анхны виртуал буюу яг л танд бодитоор болоод байгаа юм шиг мэдрэмжийг өгч чадах нэгэн газар нээгджээ. Уг кафед одоогийн байдлаар галзуу хулгана болон хурдан харваач гэсэн хоёр төрлийн виртуал тоглоом ажиллаж байна.

Галзуу хулгана дээр сууж үзсэн үйлчлүүлэгч "Энэ тоглоом миний төсөөлж байснаас илүү бодит мэдрэмжийг өгч чадлаа. Сууж байхад сандал нь хөдөлж, салхи салхилж байгаа нь хүртэл бодитой юм шиг тийм л мэдрэмж төрлөө" хэмээн ярьжээ. 

Харин өөр нэг шилэн хана бүхий өрөөнд нум сум харваж байна. Хүмүүст виртуал ертөнцөөр аялж, ямар нэг зүйлийг чиглэн онож байгаа ч таалагдаж буй аж.

Энэхүү кафе өнгөрөгч зун нээлтээ хийсэн бөгөөд долоо хоногт дунджаар 120-иод үйлчүүлэгч уг кафегаар үйлчлүүлдэг байна. Харин амралтын өдрүүдэд кафег зорих хүний тоо эрс нэмэгдэж, 250-300-д хүрдэг гэж тус газрын захирал хэлж байсан.

Өнгөрөгч 10 дугаар сард Солонгосын Бусан хотод салбараа нээсэн байна. Солонгос даяар 500 салбар нээх зорилготой ажиллаж байгаа аж. Өмнөд Солонгост энэхүү виртуал контентийг үйлдвэрлэгчид ихэвчлэн жижиг компаниуд байдаг байна. Цөөн тооны компаниуд л гадагшаа бүтээгдэхүүнээ экспортлодог ажээ.

"Сонек интертайнмент" бол Солонгост виртуал контент үйлвэрлэлээрээ тэргүүлэгч компани юм. Тус компани одоогийн байдлаар компьютерт суурилсан виртуал контент үйлдвэрлэдэг. Харин тэдний цаашдын зорилго бол гар утсанд суурилсан виртуал контент үйлдвэрлэх юм юм. 

Хэрэв гар утсанд зориулсан контент үйлдвэрлэж чадвал хүмүүст ч хэрэглэхэд хялбар, хэрэглэгчийн тоо ч өснө гэж үзэж байна. Гэхдээ гар утсанд зориулж контент үйлдвэрлэхэд үнийн хувьд бодолцож хийх хэрэгтэй болно. Учир нь одоогийн компьютерт суурилсан виртуал тоглоомыг худалдаж авна гэж тооцвол 900-2100 долларын үнэтэй юм.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Өмнөд Солонгост анхны виртуал кафе нээгджээ   
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй