Шууд Chart

"Аянганууд" арав дахь ялалтаа авлаа

2016-11-17 00:09:00

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн хүрээнд  өнөөдөр нийт 13 тоглот болж, алдарт “Детройт Ред Вингс” өөрийн талбайдаа бүсийн хүчтэй өрсөлдөгч “Тампа-Бэй Лайтнинг” багийг хүлээн авч, багууд улирлын 17 дахь тоглолтоо хийлээ. Багууд 3 үеийн 60 минутын турш мөсөн талбайд ширүүн өрсөлдөж, нйитдээ 7 шайб хаалганд орсон байна. Лигийн 11 удаагийн аварга Детройтын “Улаан Жигүүрүүд”-ээс Дани довтлогч Франс Нильсен, 36 настай швед довтлогч Хенрик Зеттерберг болон Райан Спрул нар тус бүр нэг шайбыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн юм.

Харин “Аянганууд”-аас багийн шилдэг довтлогч Стивен Стэмкос, орос хамгаалагч Никита Нестеров нар тус тус нэг гоолыг оруулсан бол багийн лидер Никита Кучеров 2 шайбыг хаалганд шигтгэсэн. Тэрээр тоглолтын гоолын харьцаа 3:3 байхад үндсэн цагийн сүүлийн мөчид гоолыг оруулж, багтаа ялалтыг авчирсан юм.

23 настай ОХУ-ын шилдэг довтлогч Кучеров энэ улирал 8 гоол оруулж, 13 ашигтай дамжуулалт өгчээ. “Тампа-Бэй Лайтнинг” ийнхүү улирлын 10 дахь хожлоо авч, 21 оноотой болсоноор дорнод бүсийн 6-р байрт дэвшлээ. Харин Детройт 17 оноотой энэ бүсийн 12-р байрт эрэмбэлэгдэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Аянганууд" арав дахь ялалтаа авлаа  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй