![](/uploads/201611/news/thumb/f27d7839d699418693a977b78aa3a946_x3.jpg)
Авлигатай тэмцэх газрын хойд бүсэд томилогдсон ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллав.
Тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын зэрэг албан тушаалтнуудтай уулзаж, томилолтын ажлын зорилго, чиглэлээ танилцууллаа.
Дараа нь Дархан-Уул аймгийн төрийн байгууллагын удирдах 84 албан тушаалтанд УИХ-аар баталсан Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлсэн байна.
Мөн өдөр авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах 300 гаруй албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах асуудлаар сургалт хийж, энэ чиглэлд сүүлийн үед шинээр хийгдэж байгаа ажлын талаар товч танилцуулав.
Дархан-Уул аймгийн 300 гаруй төрийн албан хаагчид сургалт хийв | ||
Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.