![](/uploads/201310/news/thumb/1dc612bdb226ad72c60a6459dc1cce2b_x3.jpg)
БГД-ийн XVIII хорооны нутаг дэвсгэр дэх эмнэлгийн байранд цууралт өгсөн бөгөөд байрны цонх хагарч, хана нь цуурчээ.
Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байцаагчийг баг шалгахад эмнэлгийн урд орон сууцны зориулалтаар барьж буй барилга дээр ажиллаж байсан өргөгч цамхагийн сум тог тасарсны улмаас удирдлагагүй болж гулсан эмнэлгийн барилгын баруун урд буланг мөргөсөн байна.
Мөн дөрөвдүгээр давхрын нэг цонх хагарч, 2-5 давхарын булангийн тоосго суларсан, хананд нарийн цууралт үүссэн байсныг тогтоожээ. Байдлыг холбогдох байгууллагууд шалгаж эхэллээ.
Өргөгч цамхагийн сум гулсаж барилгын буланг мөргөжээ | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.