Шууд Chart

Бангладешийн оёдлын үйлдвэрүүдэд осол гарсаар байна

2013-10-25 10:42:18

Бангладешийн Дака хотод оёдлын үйлдвэрийн барилга нурж, 1000 гаруй ажилтан нурангинд дарагдаж, амь насаа алдсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрлөө.

Одоо тус улсын үйлдвэрүүд эл аймшигт ослоос сургамж авч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл орчныг хамгаалах асуудалд анхаарч, Европын стандартыг мөрдөж эхэлсэн ч осол гарсаар байгаа нь хээл хахуультай холбоотой гэнэ.
 
Учир нь маш олон оёдлын үйлдвэртэй энэ улсад олон улсын байгууллага судалгаа явуулахад авилгал дээд цэгтээ хүрч мэргэжлийн байгууллагын хяналт зохих газраа хүрдэггүй нь тодорхойлогджээ. 
 
Хууль тогтоогчдын 10 гаруй хувь нь үйлдвэрийн эзэд байдаг тул олон нийтийн эрх ашгийн төлөө алхам хийхгүй байгаа гэж олон улсын шинжээчид сануулж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Бангладешийн оёдлын үйлдвэрүүдэд осол гарсаар байна  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй