Шууд Chart

Э.Бат-Үүл: Намар цагт уламжлалаа хадгалсан ёслолын арга хэмжээг тогтмол зохион байгуулна...

2013-10-25 12:17:27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж, Улаабаатар хотын бүтээн байгуулалт шинэчлэлийн ажлын явц, цаашдын зорилттой танилцсан. Энэ үеэр хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг онцолсон юм. Тэрбээр Барилга барих зөвшөөрлийг олгохдоо техникийн зөвлөлийн хурлаар оруулж, мөн иргэд чөлөөтэй оролцож санал бодлоо хэлдэг болсон. Газар олголтын асуудлыг ч мөн ил тод болгосон. Барилгын зөвшөөрлийн ажлыг 30 хоног дотор багтааж шийдэх болсон.   Амьдрах орчинг хааж барилга ихээр барьж байна.

Бид ямар ч асуудлыг иргэдийн зүгээс харж шийдэж байна. Та бүгдийн өмчлөх эрх бусдын өмчлөх эрхээр шийдвэрлэгдэнэ гэж барилгын компаниудад хэлмээр байна.Авилгатай тэмцэх газартай бид хамтран ажиллаж байна.

Албан тушаалтанхэн нэгэнтэй уулзаж байхад заавал бүртгэл хөтлөж байхаар болсон юм. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй яриа өрнөсөн эсэхийг хянах юм. Албан хаагчид ямар нэгэн асуудал гаргавал шүүхийн байгууллагаар үнэн мөнийг шийдвэрлүүлэх ёстой.

Ер нь бид тодорхой дүрэмтэй үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна. Багш инженерийн хөтөлбөрийг урамшуулсан. Бага ангийн багш нарыг үнэлж шагнасан дээд тал нь таван сая төгрөг байсан юм. Мөн захын хорооллын хүүхдүүдэд зориулсан автобус явуулж эхэллээ. Нийгмийн халамжийн орон сууцыг мөн л анх удаа барьсан.

Зам талбай хог дээр нэлээн мөнгө төгрөг гаргаж яваа. Хог хийх зориулалтын уутыг тарааснаар хогоо ил хаяхгүй байх шалтгаан үүсч байгаа юм. Энэ жил цэцэг тарих ажил өрнүүлсэн нь хотоо хайрлах сэтгэлгээг бий болгосон. Хотын гол үүрэг нь ард иргэдээ тайван байлгах шүү дээ. Бид том худалдааны төв барьж, хотынхоо төвийг задлах тал дээр анхаарч ажиллана. Гэр хорооллыг дахин төлөвлөх хороо байгуулж ажиллаж байна.

Бидтөлөвлөгдсөн газраа л өмчлөх бөгөөд өргөтгөл шинэчлэлийн ажил өрнөх газар ч төлөвлөлтөд багтсан. Өнгөрсөн жил 28000 автомашин хотод шинэ дугаар авсан байна. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж хувийн унааг цөөлнө. Бага сургуулийг цэцэрлэгтэй нь барихаар төлөвлөсөн. Энэ нь гэрийнхээ ойролцоо сургууль цэцэрлэг хамт байх нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах юм. Ус хангамж татарч төв цэвэрлэх байгууламж муу байна.

Цэвэрлэх байгууламжийг бүрэн хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг бий болгоё гэж үзэж байна. Үүнийгхийвэл Улаанбаатар хотын суурьшлын бүс баталгаатай болох юм.Хүй долоон худаг”-ийг үндэсний томоохон цогцолбор бий болгоно. Ирэх жил монгол айраг гэх том наадам хийнэ. Намар цагт уламжлалаа сэргээсэн ёслолын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулна.

Ер нь бол дараа жил хийх ажлаа төлөвлөж ард түмэндээ урьдчилан танилцуулж байх юм.Мөн үер буух голомт дээр цэвэр усны нөөцийг хадгалах зориулалттай усан сан барихаар төлөвлөж байна. Ингэснээр бид байгалийн ус, гүний усыг хадгалж хэрэглэснээр Улаанбаар хот маань усны хомсдолд орохгүй юм” гэлээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Э.Бат-Үүл: Намар цагт уламжлалаа хадгалсан ёслолын арга хэмжээг тогтмол зохион байгуулна...   
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй