Шууд Chart

"Миний дуунууд - 2013" болно

2013-10-25 12:22:27

Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд 2013" тоглолт ирэх сарын 7,8,9-ний өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд болно.

Энэ жил "Миний дуунууд" тоглолтын 15 дахь жилийнх нь ой тохиож буйгаараа онцлог бөгөөд тоглолтонд монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид болох Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Б.Дашдондог, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин С.Наран, “Хурд”, "Камертон", "Номин талст", "Sweetymotion","3 охин", “Мотив” хамтлагууд, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин дуучин Б.Амархүү, дуучин Б.Баярцэцэг, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал нар оролцож ая дуугаа өргөх юм.
 
Мөн МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ У.Уранчимэг, Universe Best Songs 2009, 2010, 2011, 2012 уралдааны шилдэг оролцогчид, мөн Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим бүжгийн коллежийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Миний дуунууд - 2013" болно  
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй