Шууд Chart

Бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулж байна

2013-10-25 12:34:39

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо /ХАБЭАҮХ/, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийнхөн хамтарч, “Ажилтай, орлоготой монгол хүн”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бичил уурхай эрхлэгчдийн хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Тэд бичил уурхайн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар сургалтад хамрагдах юм. Сургалтад Дундговь, Дорноговь, Баянхонгор, Төв, Хэнтий, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 16 сумын 26 бичил уурхай, төрийн бус байгууллагын 60 шахам хүн оролцож байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулж байна  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй