ШӨХТГ-аас Мобиком компанид хяналт шалгалт хийж хэрэглэгчдээс илүү төлбөр авсан зөрчлийг илрүүлсэн талаар мэдээлсэн. Харин Мобиком компанийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Мөнхсүлд өнөөдөр “Өдрийн сонин”-д “ШӨХТГ-аас яагаад ийм мэдээлэл гаргасныг гайхаж байна" гэх хариу тайлбар хийжээ. Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгөөс тодрууллаа.
- Мобиком компаниас өнөөдөр танай мэдэгдлийн хариу тайлбар гаргажээ. Энэ талаар ?
-Бид үүрэн телефонын оператор дөрвөн компанид хяналт шалгалт хийх ажлыг үргэлжлүүлж байна. Энэ ажил нь 2013 оны 9 сарын 16-нд манай агентлагийн дэд дарга, орон тооны гишүүн А.Ариунболдын баталсны дагуу хийгдсэн хяналт шалгалт юм. Мобиком компанийн хувьд 10 сарын 6-нд билл нь бодогдсон байгаа юм. Хэрэглэгчийн төлбөр тооцоог бодох явцад зарим хэрэглэгчийн төлбөр илүү гаргасан зөрчил илэрсэн. Манай шалгалт 9 сарын 16-н хийгдаж энэ зөрчил 10 сарын 16-нд гарсан. Үүнээс өмнө хэрэглэгчдээс 9 сарын билл илүү бодогдсон байна гэсэн гомдол ирж байсан. Үүний дагуу бид Мобиком компанид шаардлага хүргүүлж, тэд зөрчлөө хүлээн зөвшөөрлөө гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. Энэ зөрчлийн хүрээнд Мобиком компанид 10 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдож байгаа Цаашид тус компанид хийх шалгалт үргэлжилнэ. Зөрчил илэрсээр байвал тус компанийн жилийн орлогын 4 хүртэлх хувиар торгож, улсын орлого болгох хуулийн заалт байгаа.
Л.Ган-Өлзий: Зөрчлийн хүрээнд Мобиком компанид 10 сая төгрөгийн торгууль ногдож байна | ||
Үзсэн: 2895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.