![](/uploads/201611/news/thumb/9d1b57af368268b2b4121efeacffcb0b_x3.jpg)
АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын “Пингвинс” баг өнөөдөр өөрийн талбайдаа дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч “Нью-Йорк Рейнжерс” багийг хүлээн аван тоглолоо. Багууд улирлын өмнөх тоглолтууддаа хожигдоод байсан учраас энэ өдөр хожлын төлөө ширүүн тэмцлийг өрнүүлж байсан. Тоглолтын эхний үед өнгөрсөн улирлын аварга “Пингвинс” 2 гоолыг оруулж чадсан. Өнөөдөр шинэ улирлын эхний тоглолтдоо талбайд гарсан 22 настай довтлогч Жейк Гюнцель шилдэг форумтай хэвээр байгаа гэдгээ харуулж, 2 шайбыг хаалганд оруулсан юм.
Харин тоглолтын 2, 3-р үед “Рейнжерс”-ийн залуус мөсөн талбайд хурд хүчний гайхамшигийг үзүүлж, 5 гоолыг оруулж чадсан. Тэд багаараа жигд сайн байж, Рик Нэш, Михаэль Грабнер, Жей Ти Миллер, Кевин Хэйс, Дерек Степан нар тус бүр нэг шайбыг оруулжээ. “Нью-Йорк Рейнжерс” ийнхүү тун чухал тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь хожиж, улирлын 14 дэх хожлоо авсанаар 29 оноотой боллоо.
Тэд дорнод бүсийн 2-р байрт бичигдэж байгаа бол Майк Салливан дасгалжуулагчтай, Стэнлийн цомын 4 удаагийн эзэн “Питтсбург Пингвинс” энэ бүсийн 3-р байрт 25 оноотойгоор лигийг үргэлжлүүлж байна. Багууд энэ сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо улирлын дараагийн тоглолтдоо дахин өрсөлдөх хуваарьтай байна.
“Нью-Йорк Рейнжерс” аваргуудтай оноолт таарлаа | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.