![](/uploads/201611/news/thumb/f9c6e9fedf3ef198dac7ebd9e55a1bae_x3.jpg)
Английн “Арсенал” клуб тун удахгүй багийн шилдэг хагас хамгалаагч Месут Өзилтэй шинэ гэрээнд гарын үсэг зурж, олон нийтэд мэдэгдэх юм байна. “Арсенал”-ын удирдлагууд герман залуутай тохиролцоонд хүрч чаджээ. Өзил 2019 оны зун хүртэл Лондоны багт тоглох бөгөөд долоо хоногт 200 мянган фунтын цалин авах юм.
Түүнчлэн “Арсенал” клубын удирдлагууд Чили хөлбөмбөгч Алексис Санчесын гэрээг сунгахаар ажиллаж байгаа бөгөөд талууд одоогоор тохиролцоонд хүрээгүй байна.
Месут Өзил 2013 оны 9 сарын 2-ны өдөр Испанийн “Реал Мадрид”-аас 42.5 сая фунтын үнээр Английн “Арсенал”-д ирж, 5 жилийн гэрээг үзэглэж байсан. 28 настай Герман залуу Өзил өнгөрсөн 3 жил “Их Буучид”-ын төлөө 130 тоглолтод талбайд гарч, 27 гоол оруулжээ. Мөн тэрээр энэ багийн довтолгооны гол найруулгыг хийх болсон бөгөөд гоолын дамжуулалтаараа багийнхаа бүх тоглогчийг тэргүүлдэг билээ.
Месут Өзил "Арсенал"-тай гэрээгээ сунгана | ||
Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.