Казахстан улсын нийслэл Алматы хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Манай улсын долоон тамирчнаас МУГТ У.Мөнх-Эрдэнэ шигшээд шалгаран үлдсэн бөгөөд дөнгөж саяхан мөнгөн медалийн төлөө Кубын тамирчин Ю.Лопезтой тоглоод ялагдлаа. Тэрбээр хэдий ялагдсан ч дэлхий тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийд данстай тамирчин гэдгээ харуулж чадлаа. Монгол улс боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ийнхүү "Хүрэл" медаль авч хос хүрэл медальтан боллоо.
У.Мөнх-Эрдэнэ хос хүрэл медальтан боллоо | ||
Үзсэн: 2248 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.