Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг буюу NHL)-ийн 31 дэх баг "Vegas Golden Knights"-ыг албан ёсоор олон нийтэд танилцуулаа. АНУ-ын Нэведа мужийн Лас Вегас хот ҮХЛ-т багтай болох сэдэл анх 1990-ээд онд үүссэн гэж үздэг. Тухайн үед Лас Вегас хотын алдарт "Саeser's Palace"-д "Лос Анжелес Кингс" болон "Нью-Йорк Рейнжерс" багууд улирлын өмнөх тоглолт хийж байсан удаатай. 2015 оны 7-р сард Хойд Америкийн үндэсний хоккейн холбоонд Лас Вегас болон Канадын Квебек хотуудаас мэргэжлийн баг байгуулан ҮХЛ-т оролцох хүсэлтэй байгаа тухай хүсэлт ирж байжээ. Улмаар удирдах хорооны гишүүдийн олонхийн саналаар Лас Вегас хот энэхүү үнэ цэнэтэй эрхийг авч чадсан юм.
"Vegas Golden Knights" буюу Вегасын "Алтан Баатрууд" баг өрнөд бүсийн "Пейсифик" дивизонд тоглоно. Өөрөөр хэлбэл "Анахайм Дакс", "Сан Хосе Шаркс", "Лос Анжелес Кингс" зэрэг лигийн томоохон багуудтай өрсөлдөх юм. Ингэсэнээр ҮХЛ дэх багуудын тоо бага зэрэг тэнцвэржиж байна. Одоогоор "Централ" дивизон 7 багтай харин бусад 3 дивизон тус тус 8 багтай боллоо.
Энэ багийн эзэн нь багийн нийт хувьцааны 85 хувийг эзэмшигч Билл Фолие юм. Багийн ерөний менежерээр "Вашингтон Кэпиталс" багийн ерөнхий менежер, "Нью-Иорк Айлендерс" багийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жорж МкПий томилогджээ. "Алтан Баатрууд" 2017 оны улирлаас эхлэн ҮХЛ-т тоглох бөгөөд Лас Вегас хотынхоо "T-Mobile Arena"-н мөсөн талбайд тэмцээний тоглолтуудаа хийнэ.
ҮХЛ-ийн 31 дэх баг "Вегасын Алтан Баатрууд" | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.