Шууд Chart

“Нью-Жерси Девилс” улирлын 19 дэх тоглолтоо хийлээ

2016-11-24 12:52:43

АНУ-ын Нью-Жерси “Девилс” өнөөдөр Канадын "Торонто Мэйфл Лифс”-г өөрийн талбайдаа хүлээн авлаа. 100 жилийн түүхтэй ҮХЛ-т 100 дахь жилдээ тоглож байгаа Торонто энэ өдрийн тоглолтын эхний үед мөсөн талбайд хурд хүч, ур чадварыг гайхуулан тоглож 3 гоолыг оруулсан.

Назем Кадри нэг гоолыг оруулсан бол 2016 оны NHL-н драфтын тэргүүн сонголт Остон Мэттьюс 2 шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм. Өдгөө 19 настай шинэ залуу шилдэг довтлогч Мэттьюс лигийн эхний 20 тоглолтод 8 гоол оруулж, 8 ашигтай дамжуулалт өгөөд байна. Харин тоглолтын 2-р үед, ердөө эхний 5 минутад талбайн эзэн баг “Чөтгөрүүд” дараалан 3 шайб Торонтогийн хаалганд оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн.

Тэд өөрийн талбайдаа агуулгын хувьд бүх талаараа илүү тоглож байсан ч багууд үлдсэн цагт дахин 1, 1 гоолыг оруулсанаар тоглолт 4:4-н харьцаатай өндөрлөсөн юм. Улмаар “Shootout” буюу торгуулийн цохилтоос ялагчийг шийдвэрлэж, дүрэм ёсоор баг тус бүрээс 3 хоккейчин цохилт хийсэн. 2 талын хаалгачид бүх цохилтуудыг амжилттай хаасан ч швед довтлогч Якоб Иосефсон шайбыг оруулж чадсанаар багтаа ялалт авчирсан юм. "Нью-Жерси Девилс” одоогоор 23 оноотой дорнод бүсийн 7-р байрт лигийг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Нью-Жерси Девилс” улирлын 19 дэх тоглолтоо хийлээ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй