![](/uploads/201611/news/thumb/a47cff0913e834bde7d8dc000bc987ac_x3.jpg)
АНУ-ын нийслэл хотын “Вашингтон Кэпиталс” баг өнөөдөр “Сэнт-Луйс Блюз”-тэй мөсөн талбайд учраа таарч, 4:3-ын харьцаатай хожлоо. Энэ өдөр нийслэлчүүдийн оруулсан 4 гоолын 3-ыг нь багийн ахлагч Александр Овечкин оруулсан. Ингэснээр тэрээр ҮХЛ дэх өөрийн 16 дахь "хэт-трик"-ийг бүртгүүлсэн юм. 31 настай ОХУ-ын шилдэг довтлогч Александр Михайлович Овечкин энэ улирлын 19 тоглолтод оролцохдоо 12 гоолыг оруулж, 4 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Тэрээр өнгөрсөн улирал багийнхаа хамтаар лигийн 30 багийг амжилтаараа тэргүүлсэн. Мөн тус улиралд 50 гоол оруулсан амжилтыг үзүүлж, 7 дахь улирлаа дараалан 50 болон түүнээс дээш гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн. Харин тэрээр энэ жил 50 гоол оруулж чадвал 8 улирал дараалан 50 гоолд хүрсэн анхны тоглогч болж, шинэ дээд амжилтын эзэн болно.
Александр Михайлович 2004 онд NHL-ын драфтын тэргүүн сонголтоор АНУ-ын “Вашингтон Кэпиталс” багт сонгогдож байсан. Тэр цагаас хойш 11 улирлыг энэ багт өнгөрүүлсэн. Ингэхдээ нийт 839 удаа мөсөн талбайд гарч 525 гоол оруулж, 441 гоолын дамжуулалтыг өгч 966 оноо авсан гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Мөн лигийн бүх оддын тоглолтод 7 удаа сонгогдон оролцож байсан.
Александр Овечкин ОХУ-ын оны шилдэг хоккейчинд олгодог алдарт Валерий Харламовын нэрэмжит шагналыг нийтдээ 7 удаа, ҮХЛ-ийн улирлын шилдэг тамирчинд олгодогч “Hart Memorial Trophy” шагналыг 3 удаа, ҮХЛ-ийн улиралд бүх тоглогчийг оруулсан гоолоороо тэргүүлсэн шилдэг мэргэн буучид олгодог “Maurice "Rocket" Richard Trophy” шагналын эзнээр 6 удаа тодорч байсан билээ.
ОХУ-ын шигшээ багийнхаа хамтаар тэрээр нйит 92 тоглолтод талбайд гарч 42 гоол оруулан 31 гоолын дамжуулалтыг өгсөн үзүүлэлттэй. 2003 онд залуучуудын ДАШТ-д түрүүлсэн тэрээр 2004 оноос насанд хүрэгчдийн багтаа тоглож, 2008, 2012, 2014 онуудад дэлхийн аварга цолыг хүртсэн билээ.
Александр Овечкины 16 дахь "хэт-трик"... | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.