Шууд Chart

МАН-ын XXVII их хурал маргааш хуралдана

2013-10-26 11:17:42

МАН-ын XXVII Их хурал маргааш буюу аравдугаар сарын 27-нд Соёлын төв өргөөнд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Тус Их хуралд  Улаанбаатар хотоос 343,  хөдөө орон нутгаас 791 төлөөлөгч оролцох бөгөөд хамгийн залуу төлөөлөгч 22 настай, хамгийн ахмад төлөөлөгчөөр 84 настай байна. Их Хуралд гадаад, дотоодын 30 гаруй хүндэт зочин, төлөөлөгчид оролцох аж.
 
Энэ мөчид буюу 26-нд намын ээлжит IX Бага хурал хуралдаж байгаа бөгөөд их хурлаар хэлэлцэх асуудлуудыг сонсож, зарим зөвлөгөө санамж гаргах юм. XXVII Их хурлаар МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улстөрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын XXV Их хурлаас XXVII Их хурлын хоорондох ажлын тайлан болон Хяналтын ерөнхий хорооны тайланг хэлэлцэнэ.
 
Их хурлын үеэр олон төлөөлөгчийн үг, бодол саналыг сонсч шийдвэрлэх асуудлууддаа тусгахын тулд гурван салбар хуралдаан зохион байгуулна. Салбар хуралдаануудаар намын мөрийн хөтөлбөр, дүрэмд орох зарим өөрчлөлтүүд, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр 2016 он хүртэлх намын бодлого үйл ажиллагааны чиглэлийг авч хэлэлцэх юм. Хамгийн гол хэлэлцэх асуудал нь улс орны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм.

 

Нийтэлсэн: Web admin

МАН-ын XXVII их хурал маргааш хуралдана   
Үзсэн: 1820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2013-10-26 19:46
М.Энхболдыг сонгуулах гээд дээр дооргүй хор найруулаад явж байгаа нь энэ нам шинэчлэгдэхгүй. Хий хоосон дүрэм батлаад яг хэрэг дээрээ Энхболдын булхайг нуух хотын бүлэглэлийг албан тушаалд хүргэх тэмцэл өрнөж байна. Ард олон нүдтэй. МАН дэмжлэггүй болох гээгүй бол ийм шуналтанг сонгохгүй байлгүй. Хувь заяа мэдэж.
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2013-10-26 15:49
Юуны чинь коммунист гэж эргүү тэнэгээ,МАН-ы удирдлага гэж бөөн шунал болсон хөрөнгөтнүүд, Монгол Улсаар минь олон жил тоголсон хулгайч луйварчин хүн ардаа шулахын донтонгууд байхгүй юу? Коммунист гэдэг чинь ард олноо шулдаггүй Гуйлгачингүй, бас баянгүй тэгш сайхан амьдардаг улсаа улс шиг авч явдаг хүн байдаг юм.Харин энэ муу хөрөнгөтнүүд Жастын Батхүү шиг улсаа худалдаад өөрөө баяжихын тулд юу ч хийхээс буцахгүй алуурчид шүү дээ
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-10-26 14:35
Kommunistuud margaash soliortsgooh n dee

Бидэнтэй нэгдээрэй