Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 27/

2013-10-27 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 10-р сарын 27. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой сарын шинийн 23. Хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр. Адъяа гараг. Наран 07.52-д мандаж, 18.00-д жаргана. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Зүгээр сууж чадахгүй өдөр. Тайван бус байдал тань зан аашинд зонхилсоор байна. Нуугдмал байгаа дарамт стрессээ суллах бүтээлч арга замыг хайхыг хичээ. Одооноос шинэ хоолны дэглэм тогтсон нэг хэвийн дасгалаа хийж эхэл. Та үр дүнг нь мэдрэхэд тийм ч их хугацаа зарцуулахгүй. Сар нөхөрлөлийн гэр болох үхрийн ордонд байгаа тул одоо хамтарч ажиллаж буулт их цаг ирлээ. Олон нийттэй холбоотой ямар ч асуудал үр дүнтэй байна. Сонирхлын семинар урлан удирддаг матрууд оролцож буй хүмүүсээсээ талархал хүлээж авах болно. Дуусаж буй амралтын өдрөө чухал хүмүүсээ дайлж цайлж өнгөрөө.

 

Хумх (1/20-2/18)   

Төвөгтэй өдөр. Сансарын гараг эрхэс хэлбэлзэлтэй, тогтворгүй байх тул өөрийн аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Тэвчээргүй байдал осол эрсдэлийг дагуулж болзошгүй юм. Та хийх гэж буй зүйлээ үр дүнтэй нь хамт тооцоолж чадахгүй бололтой. Хурдан түргэн сэтгэх нь стратегуудаа хэрэгжүүлж давуу талаа гаргахад тустай.

 

 

Загас (2/19-3/20)

Хөгжилтэй өдөр. Та гэртээ хэд хоног байрлах гэж байгаа гадаадын зочдод байр сууцыг нь бэлдэж өгөх хэрэгтэй болж магад. Ёс заншил, уламжлал нь жилийн энэ үед илүү ая тухтай байдлыг бий болгоно. Таны шашинд ёслол үйлдэж байгаа хүмүүс таны алсын зорилго шинэчлэлт болон баяр баяслыг олж мэдэх болно. Боловсролдоо анхаарах хэрэгтэй. Сургуулиа төгсөж байгаа хүмүүс гадаад ертөнцөд боловсролоо ашиглах аргыг хайх болно. Олонх загасууд амралтын төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулна. Нэн чухал амралтынхаа үеэр гэр бүлийнхэндээ бэлэг сэлт авах нь тэдэнд анхаарал тавьж байгааг харуулна. Ийм маягаар амралтаа өнгөрөөх нь хөгжилтэй байх болно. Өөрийн хүсэл эрмэлзлээ алдахгүйгээр хадгалж үз.

 

Хонь (3/21-4/19) 

Зугаатай өдөр. Дэглэм сахиж байгаа бол болгоомжтой байхыг анхааруулъя. Өдрийн цайнаас бусад цагаар гэдэс хоосон явахаа болих хэрэгтэй. Таны сэтгэл санаа зовохоор зүйл болохгүй бол амлалтаа зөрчсөн ч танд нэг их нөлөөлөхгүй. Таны нэр хүнд муудаж байгаа ч царайлаг, шинэ хамтран ажиллагчтай танилцахдаа тун таатай байх болно. Тэр ч танд татагдах болно. Та хувцас хунар, хоол хүнс, зугаа цэнгэл дээр гар огтхон ч татдаггүй хүн. Тиймээс та төсвөө хадгалж үлдэхийг хүсч л байгаа бол хамгийн үнэтэй үнэтэй гэсэн барааг зардаг том дэлгүүрүүдэд орохгүй байхыг зөвлөе.

 

Үхэр (4/20-5/20)   


Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Гал цогтой сap тань дээр болон таны үзэл бодолд тань шууд нөлөөлөх болно. Бахархал болон өөртөө итгэлтэй байдал танд их байх нь асуудал авчрах болно. Хэт их бахархах сэтгэл таныг тийм ч төгс биш ч гэлээ өөрийнхөө стандарт зүйлүүдийг хийж дуусгасныхаа дараа олж авдаг өөртөө итгэлтэй байдлыг дарангуйлж болзошгүй. Өөрийнхөө стандартуудыг дахин нэг харж өөрөөсөө боломжийн зүйлийг хүсэж хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун бай.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Гайхалтай сайхан өдөр. Тэнгэр огторгуй өнөөдөр таны талд. Ямар нэгэн үл мэдэгдэх хүчин зүйлс таны хэрэгцээг хангана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь ашиг тустай замд хүргэнэ. Хосуудын ирээдүйн амьдралын төлөвлөгөө ба бизнесийн харилцаа бүгд сайн байна. Анхны судалгаанд анхаарал болгоомжтой бай. Ганц бие ихрийнхэн ойр орчмоосоо шинэ хосоо олж магадгүй. Энэ хүн тантай өмнөх хайраас тань илүү таарч тохирох хүн байна. Хэтэрхий сохороор яваад хажуудаа байгаа хүнээ олж хараагүйдээ өөрийгөө гайхахад хүргэнэ.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр бүхий л үйл хэрэгт эрүүл ухаанаар хандаж бодитойгоор сэтгэ. Гэхдээ хэтэрхий хатуу чанд байх хэрэггүй. Энэ нь таны боломжийг хаах шалтгаан болж магадгүй. Өнөөдөр та аль болох тайван байж танд саад болох зарим зүйлээс хол байхыг хичээ. Бага багаар амарч цэвэр агаар амьсгал. Та өдрийн төгсгөлд эрч хүчтэй байх болно. Хэт нөхөрсөг байхаас илүү бага зэрэг ганцаараа байхыг хичээ.

 

Арслан (7/23-8/22)   

Халуухан өдөр. Тачаал, хайрын долгион үргэлжилж байгаа тул шинэ романтик холбоо үүсч болох юм. Гэр орныхоо гадаад ба дотоод байдлыг сайжруулах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Юуны түрүүнд хэв загвар, өнгө, үндсэн санаанд чухал ач холбогдол өгч дараа нь үйл ажиллагаандаа орох хэрэгтэй. Хэрэв та гэрийнхнийхээ нэгэнд юмуу гэртээ зориулж ямар нэг юм худалдаж авахаар явбал хээнцэр аятайхан зүйлийг олох боломж өндөр бөгөөд тэр хүнд чинь таапагдах эсвэл гэрийн чинь хэв загвар, чимэглэлд аятайхан зохицох болно. Буцааж өгөх хэрэг гарах тохиолдолд зориуд юм худалдаж авсан тасалбараа хадгалахаа мартав аа.

 

Охин (8/23-9/22)   

Завгүй өдөр. Эхний ээлжинд гэр бүлийн харьцааг хөндөх болно. Өнөөдөр охиныхон нэгэн зэрэг үлэмж их асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Өөрөөсөө хэт их шаардлагыг тохох хэрэггүй. Атаа хорсол уур хилэнг холдуул. Хүлээцтэй байх хэрэгтэй Эрхэм чанараас алслагдсан хүмүүст туслахыг бод. Ихэнх охиныхоны сэтгэл зүйн амьдрал баялаг байх болно. Таны өөдрөг үзэл таны зорилгод хүрэхэд туслах хүмүүсийг эрчимжүүлэхэд хүргэнэ.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Идэвхитэй өдөр. Энэ бол хамгийн дээд боломжоороо өөрийгөө харуулж, хичээнгүй зүтгэл гарган гялалзах үе. Хэрэв энэ нь эерэг ололт амжилт, ашиг тус авчрах боломжтой бол та анхаарлын төвд байх хэрэгтэй. Эрүүл мэндийн юм уу хувийн асуудлаа сүүлийн үед анхаарахгүй явсан бол таны нийгмийн хуанли өөрийгөө хүмүүжүүлэх горим орсон сувилалын эмчилгээг багтаасан эсэхийг нягтлах хэрэгтэй. Үсний шинэ засалт эсвэл будалт, бүтэн биеийн иллэг, цочирдуулан гайхуулсан шинэ хувцас зэрэг нь өөртөө итгэх итгэл, баталгааг буцааж өгнө. Энэ оройны олон нийтийн үйл ажиллагаа дээр нарийн ялгаж харж, ажигч гярхай байх хэрэгтэй.

 

Хилэнц (10/23-11/21)   

Сэтгэл зовнисон өдөр. Ямар нэгэн аюултай зүйлээс болгоомжил өөрийн мэдрэмжиндээ тулгуурлан өөрийгөө жолоод. Гэр орондоо ч юм уу хүүхдүүдээсээ болж таагүй сэтгэлтэй болж болох юм. Аль болох өөрийгөө хөгжилтэй байлгахыг бод. Бүх зүйлд сэтгэлээсээ ханд. Өөртөө амралт ихээр гарга. Биедээ бага ч болов анхаарал тавь.

 

Нум (11/22-12/21)   

Азтай өдөр. Таны аз нэмэгдэх бөгөөд дараагийн хэдэн өдрүүдэд таарч юу хийхээ мэдэхгүй юм шиг санагдаж магадгүй. Биелүүлэхийг хүсч буй зорилгоо тодорхойлж үйл ажиллагаа төлөвлөх цаг гарга. Эдгээрийг баттай болгосноор гаргасан бүх шийдвэрүүдээ биелүүлэх зөв замыг сонгож амжилтанд хөтөлнө. Гэр бүлийн уулзалт сонирхолтой өрнөж магадгүй. Чимээгүйхэн хойш сууж бусдыгаа сонс.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 27/  
Үзсэн: 1610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй