Шууд Chart

Трамплейн харайлтын дэлхийн цомын АШТ үргэлжилж байна

2016-11-28 16:33:40

ОУЦХ-оос жил бүр зохион байгуулдаг уулын цанын трамплейн харайлтын дэлхийн цомын АШТ Финлянд улсын Куусамо хотын "Рука" цанын баазад эхэлж, энэ жилийн 2 дахь гарааны уралдаан боллоо.

Энэ жилийн нээлтийн гараандаа дэд байрт шалгараад байсан олимп дэлхийн аварга, Северин Фройнд энэ удаагийн гараанд гайхалтай байж, тэргүүн байрыг эзэллээ. Тэрээр өөрийн үндсэн төрөл трамплейн харайлтын “Large Hill” ангилалд өнөө цаг үеийн хамгийн шилдэг нь болохоо энэ жилийн эхний гараануудад батлан харуулсаар байна.

Северин Фройнд эхний харайлтаараа 146 метр, 2 дахь харайлтаараа 142.9 метр замыг туулж, энэ жилийн гарааны эхний түрүүгээ хүртсэн юм. Харин цанын спорт өндөр хөгжсөн Норвеги улсын алдарт тамирчин Даниел Андре Танде эхний харайлтын дараах байдлаар бүх тамиирчдыг хошуучилж байсан ч 2 дахь харайлтын дараа нийлбэр дүнгээр байр ухарч, тэргүүлэгчээс 11 оноогоор хоцрон дэд байрт шалгарсан. Харин Австрийн Мануэл Феттнер 2 дахь харайлтаараа 137.7 метр замыг туулж, энэ үзүүлэлтээрээ 3-р байрт дэвшсэн байна.

2014 оны Сочигийн олимпийн аварга, дэлхийн хошой аварга Северин Фройнд өөрийн замналын 22 дахь түрүүгээ ийнхүү хүртэж байна. Өдгөө 28 настай Германы алдарт тамирчин Фройнд 2008 оноос эхлэн дэлхийн цомын АШТ-д өрсөлдсөн түүхтэй.

Энэ жилийн эхний гараанд түрүүлж, жагсаалтыг тэргүүлж байсан Словенийн алдарт Домен Превц ийнхүү байр ухарч Северин Фройнд нйилбэр дүнгээр дэлхийн цомын АШТ-ийг тэргүүлж эхэллээ. Нийтдээ 10 мянган еврогийн шагналын сантай 38 дахь удаагийн трамплейн харайлтын дэлхийн цомын АШТ-ий энэ оны 27 гараа 10 орны 19 хотод цувралаар явагдана. Улмаар 2017 оны 3-р сарын 26-ны өдөр Словени улсын Планица хотноо нйилбэр дүнгээр аваргаа тодруулах юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Трамплейн харайлтын дэлхийн цомын АШТ үргэлжилж байна  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй