Шууд Chart

Уулын цанын шилдгүүд АНУ-д өрсөлдөж байна

2016-11-28 17:16:02

ОУЦХ-ны 2017 оны ууулын цанын дэлхийн цомын АШТ-ий гиант слалом ангиллын 2 дахь гараа АНУ-ын Вермонт мужийн Киллингтон дахь цанын баазад боллоо. Цанын спортоор дэлхийд тэргүүлэгч Норвегийн супер од Нина Лөүсет энэ өдөр эхний гараагаар 59.47 секундын амжилт үзүүлж, уралдааныг хошуучлаад эхэлсэн. Тэгвэл гиант слалом ангиллын энэ оны эхний гараа Австри улсад болоход тэргүүн байрыг эзэлж, уралдааныг нийлбэр дүнгээр хошуучилж байсан Швейцарийн алдарт Лара Гат өнөөдөр дохионоос өмнө гараанаас гарсанаар уралдааныг оноогүй өндөрлүүлжээ. Харин франц бүсгүй Тесса Уорли 2 дахь гараандаа замыг маш амжилттай туулж, өнөөдрийн 2 гарааны нийлбэр дүнгээр 1 минут 59.26 секундын амжилтыг үзүүлсэн. Энэ үзүүлэлтээрээ тэрээр эхний гарааны дараах байдлаар уралдааныг хошуучилж байсан Италийн Софиа Гожжиаг ардаа орхисон юм.

Үүний дараа дэлхийн чансааг тэргүүлэгч, Норвегийн алдарт Нина Лөүсет энэ өдрийн 2 дахь буюу шийдвэрлэх гараандаа гарсан. Тэрээр замыг тун хурдтай, гүйцэтгэл сайтай, өө сэвгүй туулж байсан ч нийлбэр дүн нь 2 минут 00.06 секунд болсоноор тэргүүлэгчээс ердөө 00.80 секундээр хоцрон дэд байрт шалгарсан юм. Ингэснээр 28 настай, дэлхийн хошой аварга, Францын Тесса Уорли 140 оноотой болж, энэ жилийн эхний 2 гарааны дараах нийлбэр дүнгээр дэлхийн цомын АШТ-ийг тэргүүлж эхэллээ. 2017 оны эмэгтэйчүүдийн дэлхийн цомын эзэн нийт 37 гарааны уралдааны нийлбэрээр тодорно. Үүнээс 9 гараа нь гиант слалом төрөлд болох юм. Одоогоор уулын цанын дэлхийн цомын АШТ-ийг 5 төрлийн нийлбэр дүнгээр олимп, дэлхийн аварга, АНУ-ын алдарт тамирчин Микеала Шиффрин бүх тамирчдыг хошуучилж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Уулын цанын шилдгүүд АНУ-д өрсөлдөж байна  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй