Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш таван жилийн хугацаанд лобби хийхэд хориг тавихаар төлөвлөж байна. Уг санал ашиг сонирхлын зөрчлийг бууруулах ач холбогдолтой ч асуудлыг улам хүндрүүлнэ хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Лобби хийгчдийн үүргийг бууруулахын оронд хориг тавьснаар далд хэлбэрт оруулах аюултай аж. Үүний оронд лобби хийдэг мэдээллийг ил болгох, Конгрессын чадварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ нь илүү үр дүнтэй юм. Трампын эдгээр санаа нь Шударга удирдлага, нээлттэй Засгийн газрын тухай 2007 оны хуульд тусгалаа олсон юм.
Гэтэл найман жилийн дараа ч уг асуудал хэвэндээ үлдэж, ахиц гараагүй л байна. Үүний нэг шалтгаан бол Обамагийн захиргаа лобби-ийн тодорхойлолтыг өөрчлөхийг оролдоогүйд оршино. Өнөөгийн үйлчилж буй хуулиар лобби гэдэгт “Улиралд нэг үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс ажиллахдаа өөрийн цагийн 20 хувийг зарцуулж 5 мянган ам.долларын санхүүжилт олох” хэмээн тодорхойлсон. Уг тодорхойлолтод таарахгүй үйл ажиллагааг лобби гэж үзэхгүй юм. Тодорхойлолтод заагдсан хорин хувиас л татгалзахыг Трамп санал болгож байгаагаас өөр зүйлгүй. Түүний төлөвлөгөө ямар нэгэн тодорхой санал агуулаагүй гэнэ.
Тодруулбал, “Лобби: Нийтийн алба, хувийн нөлөөлөл болон ашиг сонирхлын тэгш бус төлөөлөл” номд лобби нь манай засгийн газарт ямар нөлөө үзүүлж байгаа, хэрхэн шийдвэрлэх чиглэлээр судалгаа хийсэн юм. Лоббийг хориглосноор ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, харин албан хаагчдын лоббид оролцох оролцоо, эдгээрийг хэрхэн удирдах, зохицуулах Конгрессын чадварыг дээшлүүлэх зэрэг саналууд тусгагдсан юм. Хэрэв Трамп болон Бүгд найрамдахчууд Засгийн газрын лоббийг цэвэршүүлэхээр зорьж байгаа бол хэд хэдэн санал байна. Үүнд: нэгдүгээрт, “Лобби” болон “лобби хийгчид”-ийн хуульд тусгагдсан тодорхойлолтыг өргөжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, мэдээллийг нээлттэй болгох. 1990-ээд оны дундуур батлагдсан Мэдээллийг ил байлгах хууль хуучирсан. Өнөө үеийн шаардлагыг хангахгүй байна. Гуравдугаарт, мэдээллийг бодитоор ил байлгах шаардлагатай байна гэжээ.
Эх сурвалж: Washingtonpost.com
Трампын хориг авлигын нөхцөл байдлыг дордуулна гэв | ||
Үзсэн: 1706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.