Шууд Chart

Авлигын хэргийн гол сэжигтнийг баривчлав

2016-11-29 13:00:00

Испанийн цагдаагийн байгууллага Испани, Бразилийн иргэншилтэй 43 настай эрэгтэйг Мадрид хотын нэгэн зочид буудлаас баривчилжээ. Тэрээр Бразилийн барилгын Одебрехт компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүнийг төрийн өмчийн газрын тосны Петробас компанийн авлигын схемийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа аж. Төсвийн хөрөнгөөр зарлагдаж буй тендерт улс төрчдийг хахуульдаж санхүүгийн тааламжтай гэрээ хэлцэл хийж байсан авлигын схемийг шалгах ажлыг “Машин угаалга” хэмээн нэрлэсэн юм.

Эхлээд Петробас компанийг шалгаж байсан бол сүүлдээ хээл хахуулийн сүлжээнд автсан олон компаниудыг хамруулав. Үүний нэг нь Латин Америкийн томоохон барилгын компанид тооцогдох Одебрехт юм. Одебрехт компанийн захирал Марсело Одебрехт-д мөнгө угаасан, хээл хахууль өгсөн хэрэгт холбогдуулан 19 жилийн ял оноосон байна.

Мадрид хотод баривчилсан этгээдийн хувьд 15 сая ам. долларын хээл хахуулийг улс төрийн намд өгсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд түүнийг Бразилиас АНУ-ыг дамжин Испанид ирсэн хэмээн таамаглаж байна. Тэрээр “Машин угаалга” үйл ажиллагаанд сэжиглэгдэж буй Испани Улсад баривчлагдсан анхны хүн юм.

Рио хотын захирагч асан Сегио Сабрал-ыг “Машин угаалга” авлигын схемтэй холбоотой өнгөрсөн 7 хоногт баривчилсан юм. Улс төр, бизнесийн нэр нөлөөтэй хүмүүсийг уг хэрэгт холбогдуулан баривчилсан. Тухайлбал, Ажилчдын намын санхүүч Жоа Вакари, Цөмийн эрчим хүчний компанийн захирал асан Отон Луис Пинхеро Да Силва гэх мэт.

Эх сурвалж: BBC.com


Авлигын хэргийн гол сэжигтнийг баривчлав  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй