![](/uploads/201310/news/thumb/2657fb894425d7bb726fd3fa80dab9ae_x3.jpg)
МАН-ын намын XXVII их хурал өнөө өглөө эхэллээ. Их хуралд 1124 төлөөлөгч оролцох байснаас 1110 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хурал үргэлжилж байна. Тус хурлаар намын дотоод дүрэм, намын шинэ даргыг сонгох, намын мөрийн хөтөлбөр зэрэг нийт есөн асуудлыг авч хэлэлцэх юм. Хурал Соёлын төв өргөөнд гурван өдрийн турш үргэлжлэн явагдана.
Тус хурлын тэргүүлэгчдээр Ш.Занданшатар, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д. Хаянхярваа нарын арван хүн ажиллах аж. Одоогоор МАН-ын дарга Ө.Энхтүвшин илтгэл тавьж байгаа бөгөөд түүний илтгэл нэг цагийн турш үргэлжлэх юм.
МАН-ын XXVII их хурал эхлэлээ | ||
Үзсэн: 1501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.