Шууд Chart

Аюурсайханы илтгэл үндсэн хэлэлцэх асуудлуудад багтсангүй

2013-10-27 09:43:00

МАН-ын XXVII их хурлын хэлцэх асуудлуудыг танилцуулах үеэр “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн Т.Аюурсайхан  “Шинэчлэлийн төлөөх ялалт” илтгэлийг тавиулах санал дэвшүүллээ. Тус илтгэлийг их хурлаар хэлэлцэгдэх үндсэн есөн асуудал дээр нэмэх эсэх дээр санал хураахад нийт 1110  төлөөлөгчдийн 179 нь дэмжсэнээр батлагдаж чадсангүй. Хурлын бусад  салбар хуралдаануудаар хэлэлцэх боломжтой хэмээн үзлээ.

МАН-ын  “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн Т.Аюурсайхан нь их  хурлын  өмнө намын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн билээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Аюурсайханы илтгэл үндсэн хэлэлцэх асуудлуудад багтсангүй  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй