Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Сайхан өдөр. Таны хүмүүст хандах өгөөмөр сэтгэл өснө. Хэдий тийм боловч удирдлагуудынхаа хувийн хэрэгт оролцохоосоо болгоомжлох нь маш чухал. Тэжээвэр амьтад танд өмнөхөөсөө илүү онцгой харагдана. Хэрвээ та гэр бүлийнхээ хүрээлэлд нохой муур зэрэг амьтдыг хараахан нэмээгүй байгаа бол та тайван байдал хайрыг авчрах онцгой үсэрхэг найзыг хайх талаар бодоод үзээрэй. Юмыг хойшлуулна гэдэг таны төрөлхийн зан биш. Тиймээс хугацаа хойшлуулалгүй эрүүл мэнддээ анхаарч дасгалын программ нэмэлт хоол тэжээл эсвэл ямар нэгэн эм хэрэглэх хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Тусч өдөр. Дотоод хүний хүсэл сонирхол ойлголт нь өдөр тутмын стресс, ачаалалтай дасан зохицоход туслана. Хэрэв та сэтгэл гутралтай тэмцэж байгаа бол сэтгэлзүйч дээр очоорой. Амьдралдаа утга учир нэмснээр сэтгэл гутрал ч арилна. Сэтгэл хөдлөм санаа, адал явдал, шинэ зүйлсүүдтэй учирна. Хосууд өнөө орой хамтдаа цагийг өнгөрөөх талаар бодоорой.
Загас (2/19-3/20)
Хоёрдмол өдөр. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хөрөнгө оруулалт хийх талаар нэлээд сонирхох бөгөөд энэ нь ирээдүйд ихээхэн ашигтай байж мэдэх юм. Романс бол амьдралд байх хэрэгтэй зүйлсийн нэг бөгөөд дур хүсэл сэтгэлийг тань эзэмдэхийг зөвшөөр. Загасны ордны зохиолчдод өнөөдөр сонирхолтой байх болно. Учир нь тэдний бүтээлийг сонирхогч хэвлэлийнхнээс сайхан мэдээ хүлээн авна. Өөрийн хил хязгаарыг эргэн санаснаар хэн нэгэнтэй эхлүүлэх харилцаа илүү хялбар байна. Гэрлэхээсээ өмнө энэ харилцаа танд таарч тохирч байгаад итгэлтэй байх хэрэгтэй.
Хонь (3/21-4/19)
Өөрийгөө урамшуулах өдөр. Яг одоо зугаалгаар явж байгалийн сайханд амрахад хамгийн тохирох үе юм. Хэрвээ танд хангалттай цаг байгаа бол аяллаар явахдаа онгоцоор нисч өвөрмөц соёл иргэншилтэй танилцана. Бизнесийн хэлэлцээ урьдчилан тооцоолоогүй хүчин зүйлээс болж саатах хэдий ч бууж өгч болохгүй. Ямар асуудал байгааг судалснаар дахин шинэ боломж гарч ирэх болно. Та юу ч болж байсан найдаж хүлээх хэрэгтэй. Танд туслах хэн нэгэн гарч ирж магадгүй. Ямар нэг таагүй асуудал гарсан ч өөртөө цаг гаргаж аль болох тайван байхыг хичээ.
Үхэр (4/20-5/20)
Хянуур байх өдөр. Хэлэлцээр хийх ажил хэргийн уулзалт зохион байгуулах зэрэгт таатай. Шинэ сонирхолтой санал авч болзошгүй. Аль эрт алдсан зүйлээ хайх эсвэл эртний андтайгаа уулзаж болзошгүй. Санхүүгийн болон материаллаг алдагдлаас зайлахын тулд нэмэлт болгоомжлолтой байхад илүүдэхгүй. Санхүүгийн холбоотой байгууллагын мэдээллийг дахин нэг шалга. Одод өөрийн үзэл бодлоо хамгаалах болон өөрийн шугамдаа тэнцвэрээ олохыг хатуу зөвлөж байна.
Их зүйл болох өдөр. Сар матрын ордонд байрлана. Харин таны гэр бүл дэлхий вантай харилцана. Энэ үед засвар хийхэд тааламжтай. Заримдаа бид хүмүүсийн хийж байгаа зүйлд анхаарал хандуулдаг бас тэдний хийж байгаа зүйлийг үнэлэхгүй тохиолдол байдаг. Иймээс анхаарал хандуулж гэр бүлтэйгээ хамт байж болох юм. Хувийн харьцаагаа хянаж, гэр бүлийнхэндээ эерэг бодол төрүүлэх хэрэгтэй. Мөн энэ өдөр ашиг хонжоо, ирээдүйн баялаг тань нэмэгдэнэ. Элдэв хов живийг намжааснаар ажил тань бүтнэ.
Мэлхий (6/22-7/22)
Тустай өдөр. Сүүлийн хоёр долоо хоногийн туршид ихэнх мэлхийнхэн зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөсөн байх. Тиймээс өнөөдөр гэр бүл найз нөхдөө нэгдүгээрт тавь. Ажилдаа болоод хувийн амьдралдаа зарцуулах эрч хүчээ тэнцүүлэх нь хамгийн чухал. Өөрийнхөө хувьд нэгдүгээрт ордог зүйлдээ анхаарлаа хандуулж бусад хэрэггүй зүйлсийг цагийн хувиараасаа арилгах хэрэгтэй. Мөрөөдлийн байшингаа барихын тулд газар худалдаж авах эсвэл байшин худалдаж авах хүсэл төрөх болно.
Арслан (7/23-8/22)
Сонирхолтой өдөр. Ямар нэг хууль эрх зүйн асуудалд орооцолдсон бол тэр асуудлаа хурдан шийд. Хэрвээ хурдан шийдэхгүй бол энэ нь таны тайван аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно. Хуульчаас юу хийх ёстой талаар зөвлөгөө авч өөрийнхөө үүрэг хариуцлага юу болохыг асуу. Өөртөө итгэлтэй тайван байж чадвал асуудлыг хялбархан шийдэхэд туслах болно. Гадаад хэл сурах хүсэл нэмэгдэнэ. Хэрвээ та ямар нэг хэл сурч байгаа бол энэ нь таны ажил мэргэжилдээ ахиц гаргах боломжийг хэд дахин нэмэгдүүлэх болно. Сургуульд сурч өөрийгөө зовоохын оронд тухайн орчинд нь очиж сурахыг илүүд үзэх бололтой.
Охин (8/23-9/22)
Өөрчлөлт шинэчлэлт адал явдал аялалтай холбоотой хоёрдмол өдөр. Магадгүй та хэтэвчийг тань зузааруулж мэдэх албан томилолтоор явах эсвэл олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гэсэн оролдлого тань алдаа гаргах болон их хэмжээний мөнгө дэмий зарлагадахад хүргэж мэднэ. Хэрвээ та аяллаар явахаар төлөвлөж байгаа бол нислэгийн цаг амралтын газрын захилгаа шалгаж үзэхэд гэмгүй. Саад бартаа асуудал гарч мэдэх юм. Ялангуяа жоохон хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд.
Жинлүүр (9/23-10/22)
Сонирхолтой өдөр. Жинлүүрүүд дурласан харцанд татагдах шинжтэй. Тантай харилцаатай хүмүүс амрагийн тань хардалтыг төрүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Өнөөдөр өөрийнхөө зорилгын тухай бага ч гэсэн бод. Та мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл одооноос эхлэж зорилгоо тодорхойл. Яг юуг хүсч, тэмүүлж байгаагаа дотоод ухамсартаа тодорхойл. Азаа үзэх бодолтой байна уу. Тэгвэл хийхээсээ өмнө сайн бод. Алдаа гаргах болон ирээдүйдээ харамсах зүйл хийхээс зайлсхий.
Хилэнц (10/23-11/21)
Хоёрдмол өдөр. Энэ өдөр ажил хэргийн асуудал шийдэхэд ноцтой бэрхшээл үүсэх магадлалтай. Харин од эрхэс зогсохгүй байх эсвэл сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь.
Нум (11/22-12/21)
Сандруу өдөр. Энэ мөчид та бодит байдлыг тийм ч сайн мэдэрч чадахгүй байх магадлалтай. Гэхдээ энэ долоо хоногуудад хийж болох боломжтой зүйлсийг төлөвлөөрэй. Зөн совиндоо итгэ. Сэтгэлзүйн болон ар гэрийн амьдралаа бүрэн хянахыг оролдох хэрэггүй. Танд асуудал үүсгээд байгаа дотоод мэдрэмжүүдээ ил гаргахаас айж байж магадгүй. Хэрэв тийм бол одоогийн нөхцөл байдалд та өөрийн дотоод сэтгэл рүү өнгийж харах нь ухаалаг алхам байх болно.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.