Шууд Chart

Украины их сургуулиуд дахь албан бус заншил болон авлига

2016-11-30 15:40:23

Украины их сургуулиудын профессоруудын орлогын нэг эх үүсвэр нь оюутнуудаас авдаг албан бус төлбөр юм. Гэвч энэ нь тус улсын ирээдүйд дарамт учруулж байна. Дээд боловсролын салбар дахь авлига нь Украин дахь ноцтой асуудлуудын нэгд тооцогддог бөгөөд энэ нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ихэнх орнуудад түгээмэл үзэгдэл юм. Албан бус төлбөр хураамжийг хүмүүс ихэнхдээ байх ёстой зүйл мэт хүлээж авдаг аж.

Судалгааны дүнгээс үзвэл Украины дээд боловсролын байгууллагуудад ажиллагсдын бараг тал хувь нь сүүлийн арван жилийн туршид авлига авч байгаа бөгөөд дээд боловсролын байгууллага дахь авлигын хэмжээг 47 хувь гэж үзсэн бол дунд боловсролын байгууллага дахь авлигын хэмжээг 44 хувь гэж тооцсон байна.


Украины их сургуулиуд дахь албан бус заншил болон авлига  
Үзсэн: 1748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй