Египетийн шүүгч эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэргээр өөр таван хүний хамт Александр хотын эрүүгийн шүүхэд татагдав. Хэрэгт холбогдсон шүүгч нь мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдогчоос 650 мянган египт фунтын хээл хахууль авсан үйлдэлд буруутгагдаж байгааг тус улсын прокурорын байгууллага мэдэгджээ.
Шүүгч албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасныг Египетийн Хууль зүйн сайд хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт Египетийн бас нэг шүүгч 69 кг каннабис хадгалсан хэргээр эрүүгийн шүүхэд татагдсан байна.
Египетийн шүүгч авлигын хэргээр эрүүгийн шүүхэд татагджээ | ||
Үзсэн: 1468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.