Шууд Chart

Филадельфи улирлын 12 дахь ялалтаа авлаа

2016-11-30 18:24:14

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн хошой аварга “Филадельфи Флайерс”, “Бостон Брюинс” багууд дорнод бүсийн 9, 10-р байрт дараалан бичигдэж байсан. Тэд өнөөдөр АНУ-ын Филадельфи хотын “Веллс Фарго Центр”-д хүснэгтийн байр ахихын төлөө ширүүн тэмцлийг өрнүүлсэн. Эхний үед талбайн эзэн баг Филадельфигийн довтлогч Майкл Дель Зотто, Клод Жиру нар тус бүр нэг шайбыг оруулж, багтаа хошуучлалыг авчирсан. Энэ үеийн дараа ч тоглолт “Филадельфи Флайерс”-ын тэргүүлэл дор үргэлжилсээр байсан. Гэсэн ч Стэнлийн цомын 6 удаагийн эзэн Бостоны “Баавгайнууд” 3-р үед маш сайн тоглолтыг үзүүлсэн. Тэд ердөө минутын хугацаанд өрсөлдөгчийнхөө хаалганд 2 шайбыг дараалан оруулсан юм. Чех довтлогч Давид Крейчи нэг гоолыг оруулсан бол багийн лидер Брэд Маршанд улирлын 7 дахь гоолоо бүртгүүлсэнээр тооны харьцааг тэнцүүлжээ. Ингэснээр тоглолт цаг сунгасан ч багуудын аль аль нь нэмэлт үед гоол оруулж чадаагүй. Улмаар “shootout” буюу торгуулийн цохилтоос ялагчийг шийдвэрлэхэд багууд маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, баг тус бүрээс 9 тамирчин хаалганд довтолсны эцэст “Филадельфигийн Нисэгчид” ялалтыг авсан юм. Хоёр багингэснээр адил 25 оноотой болж байна. Гэсэн ч Бостон 23 тоглолтоос 12 хожсон амжилтаараа Филадельфигийн өмнө буюу дорнод бүсийн 9-р байрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Филадельфи улирлын 12 дахь ялалтаа авлаа  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй