Шууд Chart

“Нью-Йорк Айлендерс” аваргуудыг хожлоо

2016-12-01 18:34:48

“Нью-Йорк Айлендерс” өнөөдөр өөрийн мөсөн талбайдаа лигийн 4 удаагийн аварга АНУ-ын “Питтсбург Пингвинс” багийг хүлээн авсан. Тоглолт 3 үеийн турш маш сонирхолтой үргэлжилж, багууд хоккейн спортын гайхамшигийг үзүүлж байсан. Жек Капуногоор удирдуулсан “Айлендерс” энэ өдөр өрсөлдөгчөө 5:3-ын харьцаатай хожлоо. Тэд багаа жигд сайн байж, Жонни Бойчак, Жейсон Чимера, Кейси Сизикас, Андерс Ли, Николай Кулемин нар тус бүр нэг шайбыг оруулжээ. Харин хүчирхэг “Пингвинс”-ээс Конор Шери, Жастин Шульц, Евгений Малкин гэсэн багийн супер одод гоолыг орууллаа. “Айлендерс” ийнхүү сүүлийн 2 тоглолтод дараалан хожсон ч бүсийнхээ сүүлийн байрт бичигдсэн хэвээр үлдлээ. Харин “Питтсбург Пингвинс” ҮХЛ-ийн 100 дахь улирал эхлээд 23 тоглолт хийж, 13 хожоод байна. Одоогоор тэд 29 оноотой өрнөд бүсийн 4-р байрт бичигдэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Нью-Йорк Айлендерс” аваргуудыг хожлоо  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй