![](/uploads/201310/news/thumb/2b0922696baf747a045c8ee232e6b62a_x3.jpg)
Хятад Япон хооронд Сенкакү арлын эзэмшлийн асуудлаар дэгдсэн маргаанаас үүдэн хоёр орны хоорондын харилцаанд сэв сууж, улмаар дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоо тэмдэглэхээ хойшлуулжээ.
Хятад улс Японы эсрэг байж болох эсэргүүцлийн бүхий л аргыг хэрэглэж байгаа бөгөөд энэ удаад нарийн боовны цехүүдээрээ дамжуулан компанит ажил өрнүүлж эхэлжээ.
Тэд өөрсдийн үйлдвэрлэдэг жигнэмэг, нарийн боовон дээрээ “Өчүүхэн, дорой Япончууд” хэмээх утга бүхий үгийг ханзаар бичжээ.
Үүнийг мэдсэн Япончууд Хятад улсыг арга ядсан бүдүүлэг арга ашиглаж байна хэмээн жигшин зэвүүцэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Хятад Япон улс дипломат ойгоо тэмдэглэсэнгүй | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.