![](/uploads/201612/news/thumb/5fd18e3df8b7fe20f6ddd66a1c00f9a1_x3.jpg)
Олон улсын цанын холбоо (ОУЦХ)-ноос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн (ДЦАШТ)-ий энэ оны цуврал уралдаанууд Канад улсын Алберта хотын Лэйк Луйс дахь цанын баазад үргэлжилж байна. Энэ удаад эмэгтэйчүүдийн "Super G" буюу "Super giant slalom" ангиллын нээлтийн гараа болж, тэмцээний өнгөрсөн жилийн аварга Швейцарийн алдарт Лара Гют түрүүлжээ. Швейцарын нэрт тамирчин Лара Гютын хувьд уулын цанын спортын үндсэн таван төрлөөс "Super G" ангилалд өнөө цаг үеийн хамгийн шилдэг нь юм. Тэрээр өнгөрсөн жил "Super-G" ангиллын нийт 8 гараанаас 415 оноо цуглуулсан амжилтаараа бусад өрсөлдөгчөө хол илүү хошуучилж, улмаар нийлбэр дүнгээр тэргүүлсэнээр анх удаа дэлхийн цомын эзнээр тодорч байсан юм. Лара 16 наснаасаа эхлэн дэлхийн цомд хурд хүчээ сорьж байгаа бөгөөд "Super-G" ангилалдаа өмнө нь 2013, 2014 онд дараалан түрүүлж байсан.
25 настай бүсгүй энэ өдөр 1:02.68 секундын амжилтаар уралдааныг хошуучилсан юм. Тэгвэл 2-р байрт тэргүүлэгчээс 0.02 секундээр хоцорсон Лихтенштейн улсын тамиричн Тина Вейратер шалгарсан бол 1:03.27 секундын амжилтыг үзүүлсэн Италийн нэрт тамирчин Софиа Гожжиа 3-р байрыг эзэлжээ.
Уулын цанын дэлхийн цомын тэмцээний хүрээнд одоогоор явагдаад байгаа 7 гарааны дараах нийлбэр дүнгээр Лара Гют ийнхүү 330 оноотой болсоноор 2-р байрт бичигдэж байна. Харин 358 оноо цуглуулаад байгаа олимп, дэлхийн аварга, АНУ-ын алдарт тамирчин Микеала Шиффрин нийлбэр оноогоор бүх цаначдыг хошуучилж байгаа юм.
Лара Гют амжилтаа баталлаа | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.