Шууд Chart

“Чикаго Блэкхокс” өрнөд бүсийг тэргүүлж байна

2016-12-05 15:08:14

Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг)-ийн тэмцээний хүрээнд өнөөдөр нийт долоон тоглолт боллоо. Лигийн 100 дахь улирал эхлээд өрнөд бүсийг тэргүүлсээр байгаа “Чикаго Блэкхокс” өнөөдөр Канадын “Виннипег Жетс”-ийг өөрийн талбайдаа хүлээн авчээ. 100 жилийн түүхтэй ҮХЛ-т 91 дэх улираа эхлүүлээд байгаа лигийн 6 удаагийн аварга “Чикаго Блэкхокс”-ын “Юнайтед Центр”-д болсон энэ тоглолтод багууд хамгаалалт зонхилсон, тун нягт тоглолтыг үзүүлж байсан юм. Улмаар эхний гоол ч 2-р үеийн сүүлйин минутад орсон. Энэ удаад Брайан Литтл зочин баг “Жетс”-д тэргүүллийг авчирсан байна. Харин тоглолтын 3-р үе эхлээд талбайн эзэд олон шуургалсан довтолгооныг хийж байснаар лигийн супер оддын нэг Патрик Кэйнийн дамжуулалтаар багийн шилдэг довтлогч Артемий Панарин тооны харьцааг тэнцүүлсэн. ОХУ-ын шигшээ багийн тамирчин, өдгөө 25 настай залуу од Панарин улирал эхэлсэнээс хойш 10 гоол оруулж, 13 гоолын дамжуулалтыг өгөөд байна. Гэсэн ч энэ өдөр “Виннипег Жетс” хожлын төлөө маш ширүүн тэмцлийг өрнүүлж байснаар 55 дахь минутад Эндрю Копп хожлын шайбыг оруулж чадсан юм. “Виннипег Жетс” улирал эхэлсэнээс хойш 28 тоглолт хийж, 28 оноо авсан амжилтаараа өрнөд бүсийн 8-р байрт бичигдэж байна. Тэгвэл тэдний өрсөлдөгч Чикагогийн “Хар Харцагууд” 16 хожсон амжилтаараа 35 оноотой өрнөд бүсийн 14 багийг тэргүүлж байгаа юм.  

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Чикаго Блэкхокс” өрнөд бүсийг тэргүүлж байна  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй