Шууд Chart

“Монреаль Канадиенс” ҮХЛ-ийг тэргүүлсээр байна

2016-12-05 15:18:37

Өнөөдөр болсон хамгийн сонирхолтой тоглолтод ҮХЛ (Үндэсний хоккейн лиг)-ийн тэмцээнд 50 дахь жилдээ тоглож байгаа, 2012, 2014 онд Стэнлийн цомын эзнээр тодорсон, мөсөн талбайн энэ цаг үеийн шилдэг багуудын нэг “Лос-Анжелес Кингс” баг “Стэйплес Центр”-дээ Канадын алдарт “Монреаль Канадиенс”-ийг хүлээн авч, багууд улирлын 25 дахь тоглолтдоо оролцсон.

Шайбтай хоккейн спортын дэлхийн хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн ҮХЛ-ийн хамгийн арвин баялаг түүхтэй Канадын Монреал хотын багийн хувьд 107 жилийн өмнө үүсэн  байгуулагдсан билээ. Энэ хугацаанд тэд лигийн аварга багт олгодог Стэнлийн цомыг 24 удаа хүртэж байсан ч сүүлийн жилүүдэд багийн амжилт нь буурсаар байгаа юм. Гэсэн ч тэд хэзээд улирлыг сайн эхлүүлдэг уламжлалтай. Энэ жил ч тус уламжлалаа алдалгүй лигийн 30 багийг хошуучилж байсан. Лигийн шилдэг багуудын тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, Лос-Анжелесын “Хаад” бага зэргийн давуу тоглож байсан ч үндсэн цаг 4:4-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ.

Ингээд нэмэлт цаг гоол оролгүй өндөрлөснөөр “Shootout” буюу торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж, Монреаль хотын баг 4 цохилтод өрсөлдөгчөө хожсон юм. Ингэснээр Канадууд 17 дахь ялалтаа авч, 36 оноотой болсоноор лигийг тэргүүлсэн хэвээр үлдэж байна. Тэгвэл Лос-Анжелесын “Хаад” 13 хожсон амжилаараа өрнөд бүсийн 7-р байрт 28 оноотой улирлыг үргэлжлүүлж байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Монреаль Канадиенс” ҮХЛ-ийг тэргүүлсээр байна  
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй