![](/uploads/201612/news/thumb/b24545737317880ad4baad455bdb84d9_x3.jpg)
Өмнөд Африкийн нийгмийн идэвхтэн Эндрю Фейнштейний “Сүүдрийн дэлхий” номноос сэдэвлэн бүтээсэн кино дэлхийн хэмжээний зэвсгийн худалдаан дахь авлигын цар хүрээг харуулжээ.
Өмнөд Африкийн парламентын гишүүнээр 1997 онд сонгогдсон Фейнштейн 2001 онд өөрийн харьяалагддаг нам болох Африкийн Үндэсний Конгрессын шийдвэрийг эсэргүүцэж парламентаас өөрийн хүсэлтээр гарчээ. Тэрээр олон сая долларын өртөг бүхий зэвсгийн худалдаатай холбоотой сэжигтэй гэрээ хэлцлийг парламентаар хэлэлцэн зөвшөөрснийг эсэргүүцсэн бөгөөд парламентын гишүүний ажлаа өгснийхөө дараа тэрхүү зэвсгийн наймааны талаар өөрөө эрэн сурвалжилж судлан ном бичжээ.
Фейнштэйн судалгаагаа цааш гүнзгийрүүлэн дэлхийн хэмжээний зэр зэвсгийн худалдааны талаар эрэн сурвалжилж “Сүүдрийн дэлхий” номоо туурвисан бөгөөд энэ бүтээл нь кино болжээ. Тэрээр энэхүү номондоо дэлхийн хэмжээний худалдааны үйл ажиллагааны хүрээн дэх авлигын 40 хувь нь дангаараа зэр зэвсгийн худалдаатай холбоотой байгааг илчлэн харуулсан байна.
Худалдааны хүрээн дэх авлигын 40 хувь нь зэвсгийн худалдаанд холбоотой | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.