Шууд Chart

Ихэр залуусын түүх Баасан гарагт нээлтээ хийнэ

2013-10-28 13:29:57

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Зүүдэнд ч оромгүй явдал” кино өнгөрсөн Баасан гарагт нээлтээ хийх байсан ч хойшилсон.

Тэгвэл ихэр залуусын адармаатай, инээдтэй, уянгалаг түүхийг өгүүлэх тус кино энэ Баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм. “Амьдрал тавтай морил”, “Валентины захидал” зэрэг олон кино, жүжгийн зохиолоороо нэрд гараад байгаа залуу зохиолч Ж.Оргилын энэ бүтээл инээдэм, уянга хослосон байдлаар өрнөх юм.

Кинонд 1980-аад оны атаман “Гортиг” Цогоо тэр үеийн цэргийн даргын охинд дурлаж, залуу хосууд аз жаргалд умбана. Гэвч том цолтой, цэргийн дарга хүн юу гэж охиноо атамантай суулгах билээ дээ.

Тиймээс залуу хос салахаас өөр аргагүй болно. Гэвч хайртай бүсгүй нь жирэмсэн болж, улмаар ихэр хүүхэд төрүүлнэ. Тэд цэргийн дарга эцэгтээ мэдэгдэлгүйгээр ихэр хүүгээ нэг нэгээр нь авна. Нэг нь Америк явж, нөгөө нь Монголдоо үлдэнэ. Энэ бүхнээс үүдэж үйл явдал өрнөх юм. 
 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ихэр залуусын түүх Баасан гарагт нээлтээ хийнэ  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй