![](/uploads/201612/news/thumb/b96c025fa97f86a75971e41d895d0e3a_x3.jpg)
Бразилийн Сенатын Ренан Калхэйросийг авлигын хэрэгт буруутай байж болзошгүй хэмээн үзэж шалгах шийдвэрийг тус улсын дээд шүүхээс гаргалаа. Түүнийг 2007 оны үед төрийн сангаас шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тухайн үед Калхэйрос нь Сенатын тэргүүний албан тушаалаасаа огцорч байсан боловч 6 жилийн дараа дахин сенатын тэргүүнээр сонгогдсон юм. Хэдий тийм ч тэрээр энэ хэрэгт буруугүй гэдгээ илэрхийлсээр байна.
Энэ удаагийн хэргээс гадна 61 настай ноён Калхэйросыг төрийн өмчийн газрын тосны Петробрас компанийн авлигын хэрэгт холбогдуулан мөн шалгаж байгаа билээ.
Төсвийн хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон өмнөх Ерөнхийлөгч Дилма Руссэффэд парламентаас итгэл үл үзүүлэхэд буюу өнгөрөгч наймдугаар сард Тэмэр нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан юм.
Бразилийн Сенатын тэргүүнийг авлигын хэргээр шалгана | ||
Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.