![](/uploads/201612/news/thumb/09ec38499fb2ab8c3ea4dd0aa6dc6363_x3.jpg)
Өнөөдөр Хойд Америкийн мөсөн талбайд нийт есөн тоглолт болсон. Лигийн 30 багийг тэргүүлж байгаа Канадын “Монреаль Канадиенс”, “Сент-Луис Блюз”-ийн талбайд зочилж, багууд энэ улирлын 26 дахь тоглолтдоо учраа таарсан. Энэ тоглолтыг зочин баг Канадчууд тун сайн эхлүүлж эхний хоёр үед хоёр гоол оруулсан. Энэ удаад багийн лидер Пол Байрон, Чех довтлогч Томаш Плеканец нар хаалганд шайбыг оруулсан байна. Харин тоглолтын шийдвэрлэх 3-р үед “Блюз хөгжимчид”-өөс Пол Штястны, Жейден Шварц нар нэг нэг шайбыг халганд шигтгэснээр тооны харьцааг тэнцүүлж чадсан. Улмаар нэмэлт цагт ялагчийг шийдвэрлэж, энэ үе эхлээд 3 минутын дараа Жейден Шварц энэ өдрийн 2 дахь гоолоо оруулсанаар багтаа ялалтыг авчирсан юм. Түүний хувьд энэ улирал эхлээд 10 гоол оруулж, 7 ашигтай дамжуулалт өгөөд байгаа юм. Сент-Луисын хоккейчид ингэснээр 26 тоглолтоос 15 хожиж, 34 оноотой болсоноор өрнөд бүсийн дэд байраа хадгалан үлдлээ. Тэгвэл Стэнлийн цомын 24 удаагийн эзэн, алдарт “Монреаль Канадиенс” 37 оноотойгоор дорнод бүсийг тэргүүлж байна.
“Сент-Луис Блюз” лигээ тэргүүлэгчдийг хожлоо | ||
Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.