
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын хэлтэс, ДЗОУБ-ын "Дарь-Эх" ОНХХ-тэй хамтран “Сургуулийн эргүүл- 2016” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 16 сургууль оролцжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.
“Сургуулийн эргүүл” дэвжээ тэмцээний шүүгчээр Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Амгалан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа, Цагдаагийн I хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Отгонбаяр, нар ажилласан юм. Багууд мэндчилгээ, асуулт хариултын тэмцээн, гэрийн даалгавар буюу жүжигчилсэн тоглолт, Багийн ахлагч нарын асуулт хариулт, Сургуулийн эргүүлийн ажлын хүрээнд хийсэн бүтээлийн самбар, гар зургийн бүтээл танилцуулах гэсэн 5 үе шаттай авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Нэгдүгээр байранд 148 оноогоор Шавь цогцолбор сургууль хоёрдугаар байрт 147 оноогоор Амгалан цогцолбор сургууль, гуравдугаар байранд 143 оноогоор 79 дүгээр сургууль шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Дэвжээ тэмцээнд "Шавь" цогцолбор сургууль тэргүүллээ | ||
Үзсэн: 2172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.