![](/uploads/201612/news/thumb/ff43635df6ef7bdbcb08cd45a6173610_x3.jpg)
Дэлхийн хаан спорт хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу клубүүдийн нэг Италийн “Милан” клубыг Хятадын хөрөнгө оруулагчид авахаар тохиролцсон тухай мэдээлэл сар гаруйн өмнө олон нийтэд түгээд байсан. Тэгвэл Сильвио Берлускони 1986 онд худалдан авч, бүрэн эзэмших болсон “Милан” клубээ зарах асуудлыг 2017 оны гуравдугаар сар хүртэл хойшлуулсан байна. Гэхдээ энэ нь Хятадын тал хөрөнгөө Итали руу шилжүүлэхэд үүссэн хүндрэл, үүнтэй холбогдсон цаг хугацаатай холбоотой юм байна. “Милан” клубын хувьцааг Берлускони хятадуудад 740 сая еврогоор зарахаар болжээ. “Associazione Calcio Milan” буюу “А.С. Милан клуб 116 жилийн түүхтэй бөгөөд Италийн аварга шалгаруулах “Серие-А”-гийн тэмцээнд 18 удаа, ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигт 7 удаа түрүүлж байсан шилдэг баг хэдий ч сүүлийн жилүүдэд багийн амжилт нь буурсаар байгаа юм.
С.Берлускони “Милан” клубыг зарахаа хойшлууллаа | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.